Эдийн засгийн хичээл

Robert_P._Murphy_Head_Shot_1

Мизес.мн вэбсайт та бүхэнд эдийн засагч Робэрт Мөрфэйгийн Залуу эдийн засагчдад зориулсан хичээл номыг танилцуулж, цувралаар орчуулан хүргэж байна.

Залуу эдийн засагчдад зориулсан хичээл-д эдийн засгийн онол, зах зээл зээл хэрхэн ажилладгийг тайлбарласан нь залуу уншигчдад эдийн засгийн талаах ойлголт авах хялбар бөгөөд хамгийн сайн бүтээл болж чадсан юм.

Энэхүү номыг туурвисан Робэрт Мөрфэй энэ үеийн хамгийн гайхалтай эдийн засгаар дагнан бичигчдийн нэг бөгөөд залуу үеийнхэнд зориулан энэ номыг туурвисанд нь талархаад баршгүй юм. Хэдий нэрнээсээ залууст зориулсан гэх авч энэ номыг эдийн засгийн салбарын тогоонд нь чанагдсан мэргэжлийн эдийн засагчид ч уншихад уйдамгүй, шинэ соргог санаагаар дүүрэн ажээ.

Энэхүү ном дараах үндсэн 4 бүлэгт хуваагдана:

  1. Суурь ойлголтууд (нийт 4 бүлэг)
  2. Капитализм: Зах зээлийн эдийн засаг (нийт 10 бүлэг)
  3. Социализм: Захиргаадалтын эдийн засаг (нийт 2 бүлэг)
  4. Төрийн оролцоо: Холимог эдийн засаг (нийт 7 бүлэг)

Мөрфэй суралцагчдад эдийн засгийн ерөнхий бөгөдө нийтлэг нэр томьёог ойлгоход туслах нэр томьёоны тайлбаруудыг (бүлэг бүрийн төгсгөлд оруулсан нийт 26 хуудас тайлбар) номондоо шигтгэж өгсөн байна.

Номын эхний хэсэгт эдийн засгийн ухаан болон физикийн ухааны ялгааг гаргаж, эдийн засгийн ухаан хэрхэн хөгжиж ирснийг тайлбарласан. Тэрээр хувь хүний субьектив шийдвэр болон түүний үр дагавраас урган гарсан эдийн засгийн ойлголтуудад тайлбар өгсөн байна. Маш энгийн “Робинзон Крузо”-гийн эдийн засгаар жишээ авч бараа, өргөн хэрэглээний бараа, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, газар, хөдөлмөр, үйлдвэрлэлийн хэрэгсэл, орлого, хуримтлал, хөрөнгө оруулалт гээд солилцоо явагдаж эхлэхээс өмнөх эдийн засгийн үндсэн ойлголтуудыг өгүүлжээ.

Хоёрдугаар хэсэгт хувийн өмч/ капитализм, шууд болон шууд бус солилцоо, мөнгө, мэргэшил, бизнес эрхлэх, өрсөлдөөн, хадгаламж болон хөрөнгө оруулалтыг зах зээлийн эдийн засагт хэрхэн үйлчилдэг тухай өгүүлсэн. Тэрээр эрэлт, нийлүүлэлт, хүү, зээл, өр төлбөрийн тухай ухагдахууныг тодорхой гаргажээ. Мөн ашиг, алдагдлын тооцоо болон хөрөнгийн зах зээлийн тухай зарим ойлголтыг өгсөн.

Гуравдугаар хэсгийн хоёр бүлэгт социализм XXI зуунд ч хөндөн үзэх чухал сэдэв хэвээр байгаа нь эдийн засгийн ухаан түүнийг заан сургах үүргээ биелүүлж чадаагүйн нотолгоо болж байгааг харуулна. Эхний бүлэгт нь социализм яагаад явуургүй болохыг онолын үүднээс тайлбарласан бол удаах бүлэгт нь социализмыг зарлан тунхаглаж асан дарангуйлагчдын учруулсан лай ланчигийг түүхэн үйл явдалтай дүрсэлж, социалист онол хэрхэн буруудсаныг үзүүлсэн.

Энэ номын сүүлийн хэсэгт ихэвчлэн холимог эдийн засагт тулгардаг үр ашиггүй алдаануудын жишээг харуулсан. Энд үнийн хяналт, худалдааны болон орлогын татвар, тариф болон квот, мансууруулах бодисны хориг, инфляци, засгийн газрын өр, бизнесийн мөчлөг зэрэг сэдвийг хөндсөн.

Энэ ном бол эдийн засгийн ухааны гайхалтай танилцуулга бүтээл. Иргэн бүр сонгуульд санал өгөхийн өмнө эдийн засгийн эдгээр үндсэн ойлголттой танил болсон бол, үр дүн нь хавьгүй дээр байхсан.

Авторын тухай

Робэрт П.Мөрфэй нь Мизес Инститүтийн Хамтран ажиллагч судлаач бөгөөд Техасын Технологийн Их сургуулийн Чөлөөт зах зээлийн хүрээлэнгийн Судалгааны туслах багшаар ажилладаг. Тэрээр Сонголт: Хамтын ажиллагаа, бизнес ба хүний үйл ажиллагаа зэрэг Мизесийн үзэл санааг орчин цагт буулгасан олон бүтээл туурвисан. (цааш унших >)

АГУУЛГА

Нэгдүгээр хичээл                 – Эдийн засагч шиг сэтгэх

Хоёрдугаар хичээл               – Эдийн засгийн зарчмуудыг боловсруулах нь

Гуравдугаар хичээл             – Үйлдлээр биежих эдийн засгийн ойлголтууд

Дөрөвдүгээр хичээл             – “Робинзон Крузо”-гийн эдийн засаг

 

Тавдугаар хичээл                 – Хувийн өмчит нийгэм

Зургадугаар хичээл             – Шууд солилцоо ба бартерын үнэ

Долдугаар хичээл                – Шууд бус солилцоо ба мөнгөний харагдах байдал

Наймдугаар хичээл              – Хөдөлмөрийн хуваарь ба мэргэшил

Есдүгээр хичээл                   – Бизнес эрхлэлт ба өрсөлдөөн

Аравдугаар хичээл               – Орлого, хуримтлал ба хөрөнгө оруулалт

Арваннэгдүгээр хичээл       – Эрэлт, нийлүүлэлт

Арванхоёрдугаар хичээл     – Хүү, зээл, өр

Арвангуравдугаар хичээл   – Ашиг, алдагдлын тооцоо

Арвандөрөвдүгээр хичээл  – Хөрөнгийн зах зээл

 

Арвантавдугаар хичээл       – Социализмын алдаа – Онол

Арванзургадугаар хичээл   – Социализмын алдаа – Түүх

 

Арвандолдугаар хичээл      – Үнийн хяналт

Арваннаймдугаар хичээл    – Борлуулалтын болон орлогын татварууд

Арванесдүгээр хичээл         – Тариф болон квотууд

Хорьдугаар хичээл               – Мансууруулах бодисны хориг дахь эдийн засаг

Хориннэгдүгээр хичээл       – Инфляци

Хоринхоёрдугаар хичээл     – Засгийн газрын өр

Хорингуравдугаар хичээл   – Бизнесийн мөчлөг

Leave a Reply