Либертарианизм

8-12-2015_libertarianis_jbrennan_0

Либертарианизм нь улстөрийн философи юм. Либертари үзэлтнүүд хувь хүний эрх чөлөөг хүндэтгэх явдлыг зүй ёсны үндсэн шаардлага, хүмүүсийн хоорондын харилцан холбоо нь харилцан зөвшөөрөл дээр тулгуурлаж байх ёстой гэж үздэг. Либертариуд хамтын ажиллагаа, бие биенээ хүлцэн тэвчихүй, харилцан хүндэтгэл дээр тулгуурласан эрх чөлөөт нийгмийн төлөө зогсдог.

Либертари үзэл нь бүх хүн амьдралаа хэрхэн авч явах талаар сонголтоо чөлөөтэй хийдэг байх ёстой, ингэсэн нөхцөлд бид нэгнийхээ эрхийг үл зөрчинө хэмээдэг. Хувь хүн хэрхэн амьдрах талаар нийгмээс зөвшөөрөл авах ёсгүй. Бид бусдаас хараат байх ёсгүй. Бусдад албадлагаар үйлчлэх ёсгүй. Тэр ч бүү хэл өөрсдөдөө үйлчлэх ёсгүй, хэн ч биднийг өөрсдийн маань сайн сайхны төлөө хүчирхийлэх ёсгүй. Хүн бүр зүй ёс дээр тулгуурласан хөндөшгүй дархан эрхтэй, энэ эрх нийгмийн тогтворт байдал, эдийн засгийн үр ашиг, илүү сайн соёл гэсэн нэрээр биднийг золиослохыг хориглоно. Бидний хэн нь ч өөрсдийн амьдралын дээд эзэн, хэн ч бидэнтэй боол, үйлчлэгч эсвэл хүүхэд мэт харьцах ёсгүй.

Либертари үзэл нь АНУ-д хамгийн их түгсэн улстөрийн философи биш. Харин либертарианизм нь хүмүүсийн амьдралтай нягт холбогдож, амьдралын шаардлагаар гарч ирдэг.

 

  • Жэйсон Брэнаны Либертари үзэл номын хэсгээс

Leave a Reply