МИЗЕС ИНСТИТҮТ

8684371

Мизес Инститүт нь Людвиг фон Мизес болон Марри Н.Ротбардын уламжлалыг хадгалсан, Австрийн эдийн засгийн сургууль, хувь хүний эрх чөлөө, бодит түүх хийгээд олон улсын энх тайвны чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг АНУ-д төвтэй байгууллага юм.

Манай эрдэм шинжилгээний бүтээлүүд Мизесийн хүний ажиллагааг судлах праксиологийн арга дээр тулгуурласан бөгөөд эдүгээ шинэ сонгодог эдийн засагт маш их төөрөгдөл бий болгож буй математик загварчлал болон таамгаар турших аргуудыг няцаасан бүтээлүүд юм. Бид Мизесийн Хүний үйл ажиллагаа, Мөнгө ба зээлийн онол, Социализм, Либерализм, Онол ба түүх, Ротбардын Хүн, эдийн засаг ба төр, Америкийн Их хямрал, Эдийн засгийн онолын түүхийн талаарх Австрийн байр суурь, Эрх чөлөөн дэх ёс зүйн асуудал зэрэг хамгийн чухал бүтээлүүдийг онцгойлон удиртгал болгодог.

1982 онд Бага Лэвэллин Х.Роквэллийн санаачилгаар, Маргит фон Мизес, Марри Н.Ротбард, Хэнри Хаазлит болон Рон Пол нарын туслалцаатайгаар байгуулагдсан Мизес Инститүт нь чөлөөт зах зээлийн капиталист эдийн засаг болон хувийн өмчийг дээдэлсэн нийгмийн төлөө хувь нэмрээ оруулж, аливаа татвар, мөнгөний үнэ цэнийг бууруулах ажиллагаа болон төрийн монополи албадлагын хамгаалах арга хэмжээний эсрэг тууштай тэмцэж байна.

Улстөрийн бус, нам бус Мизес Инститүт нь олон орны судлаач, багш, сурагчидтай хамтрахын хамт бизнесийн манлайлагчид, мэргэжилтнүүд болон манай эрхэм зорилгыг сонирхсон хүн бүртэй нээлттэй хамтран ажиллаж байна.

Leave a Reply