Эдийн засгийг нэгэн хичээлд

9781433272486

Хэнри Хаазлит Нью Иорк Таймс сонины нийтлэлчийн ажлаасаа хөндийрснийхөө дараа уг номон дээрээ ажиллаж эхэлжээ. Эдийн засгийн ухааныг хэдхэн зарчимд багтаан, хүмүүст хэзээ ч мартахгүй байдлаар тайлбарлахыг зорьжээ. Энэ нь ч үр дүнгээ өгөв. Тэрээр Бастиагийн зарим нийтлэлийг өөрийн логик сэтгэлгээ, товч тодорхой хүүрнэх аргатай хослуулан уг бүтээлээ туурвисан байна.

Хаазлитад бүтээлээ туурвихад Мизес их нөлөө үзүүлсэн ч өөрийн өвөрмөц авьяас билгээ харамгүй харуулж чаджээ. Нэг жишээ дурдахад уг бүтээл “хагархай цонхны төөрөгдөл”-ийг маш алдартай болгосон юм. Энэ номонд хэт хуучны, хэвшмэл болсон ортодокс сургаал болтлоо түгсэн эдийн засгийн төөрөгдлүүдэд хийсэн дүн шинжилгээ багтснаараа онцлогтой.

Эдийн засгийг нэгэн хичээлд бол сэтгүүлч, улстөрч, шашны суртал дэлгэрүүлэгч, улстөрийн идэвхтэн, багш гээд уг шинжлэх ухааныг мэдэхийг зорьсон бүхэнд зориулсан ном юм. Хүн бүрд эдийн засгийн ухааны утга, мөн чанарыг таниулах үүднээсээ өнөө хүртэлх хамгийн чухал эдийн засгийн ном гэхэд хилсдэхгүй.

Бусад зохиолчид түүний бүтээлийг давах оролдлогуудыг олонтаа хийж байсан ч амжилт олоогүй юм. Хаазлитын номын хамгийн шилдэг нь хэвээрээ үлджээ. Энэ бол эдийн засагч шиг сэтгэж сурахад хамгийн хурдан арга зам. Магадгүй жар шахам жил сургалтын гарын авлага болсоор буйн шалтгаан нь энэ буй за.

Leave a Reply