Итгэл алдраагүйн учир

mis [Уг нийтлэл Austrian сэтгүүлийн 2016 оны эхний улирлын дугаарт нийтлэгдсэн]

Юмс өөрчлөгдөж байгаа нь эдүгээ миний хувьд хамгийн сэтгэл догдлуулсан мэдээ болжээ. Аль нэг арга хэмжээн дээр таарсан хүмүүс надаас “байдал хүндэрч байгаа юм биш үү, энэ бидэнд хүндээр тусахгүй гэх газаргүй шүү дээ” гэхчлэн асуух нь олонтаа. Тийм биш ээ, хүнд биш. Залуустай уулзахад тэднээс эрч хүч авдаг нь миний хувьд бага зэрэг хувиа хичээсэн хэрэг байх л даа. Либертари үзэлтэй янз бүрийн насны хүмүүс, түүн дотроо залуус их олон болжээ, тэдний зарим нь ирээд “хэдэн жилийн өмнө ахлах сургуульд сурч байхад таны ачаар эдгээр санаатай танилцаж байлаа” хэмээн хэлдэг.

Арга хэмжээнд оролцсон хүмүүс ч зөвхөн ингэж хэлдэггүй л дээ. Сая ирэх замд, онгоцноос буунгуут хоёр залуу тосч авав. Тэд нэг нэгнээ таньдаггүй болтой юм. Хоёулаа англиар аялгатай ярьж байсан ба Африкаас ирснээ ч хэлэв. Тэд эрх чөлөөний үзэл санаатай интернэтээр танилцсан агаад 2008 оноос хойш нийгмийн сүлжээнд намайг дагаж байгаа гэлээ.

 

Нааштай хандлага

Эд бол наад захын жишээ, тэд яг одоо өрнөөд буй илүү том өөрчлөлтийг төлөөлнө гэвэл өрөөсгөл. Гэвч юмс гайхалтайгаар, бас нааштайгаар өөрлөгдөж байна.

Бид яг одоо хандлага өөрчлөгдөж буй шилжилтийн үед байна. Бидний хувьд энэ үзэл төлөвшөөд нэлээд удаж байна, иймд бид өөрсдөөсөө одоо залуучууд, ирээдүйн олон манлайлагчдын дунд уг үзэл илүү амжилт олж байгааг асуух нь зүйтэй байх.

Нэг талаас энэ үзэл санаатай танилцах боломж урьд урьдынхаас илүү боломжтой болсных. Интернэтийн ач бий, түүнчлэн эрх чөлөөний үзэл санааг хүнд бүрд түгээхэд хувь нэмрээ оруулж буй Мизес Инститүт шиг байгууллагуудын гавьяа ч бий.

Миний ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил манай үзэл санаанд хүмүүс хэрхэн татагдаж байгаа шиг олонд хүрнэ гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Шинэ залуу үеийнхнийг энэ үзэл санааны хөдөлгөөнд нэгтгэсэн амжилт маань хэдийнэ миний боломжтой гэж бодож байсан хязгаараас давжээ.

 

Бидний бэлэн эсэхээс үл хамаарч өөрчлөлт гардгаараа л гарна

Мэдээж хэрэг үзэл санаагаа түгээхэд амжилт олсон маань тэднийг олж үзэхэд хялбар болсноос болсон ч юм биш. Бид, ялангуяа залуус хуучин үзэл санаа эдүгээ хэрэгжих аргагүй, явцгүй болж байгааг харж байгаа цаг үед амьдарч байна шүү дээ.

Залуу үеийнхэн өмнөх үеэсээ гай зовлон л өвлөн авсан, тэгээд залуус тэдний ярьж хэлж байсан нь үнэн биш болохыг харлаа шүү дээ. Тэд коллежид ороод өч төчнөөн өр зээлийн ард гарсныхаа дараа сайхан ажилтай болчихно гэдэг нь үнэн байгаагүй. Залуус манай өнөөгийн эдийн засгийн тогтолцооноос үүдэн дунд давхарга үгүй болж байгааг харж байна. Бас манай гадаад бодлого буруудаад байгааг ч ойлгож байна.

Бидэнд таалагдах үгүй, бэлэн үгүйгээс үл хамаарч өөрчлөлт ирдгээрээ ирнэ. Манай цэргүүд эх орондоо эргэн ирнэ. Тэд үзэл суртлын шалтгаанаар биш, харин АНУ гэдэг улс туйлдаж, тэр бүх дайн тулааныг санхүүжүүлж чадахаа болихоор л ирэх байх. Бид бас эдийн засгийн тогтолцоо нуран унахаа дөхөөд буй цаг үед амьдарч байна. Кэйнсийн хуучирсан эдийн засгийн тогтолцоо болохгүй байгаа залуу хүмүүс мэддэг болло.

Хэрэв бид нэгэн эрийн үеийн төгсгөлд амьдарч байгаа нь үнэн юм бол, одоогийн энэ тогтолцоог юу орлох болж байна гэсэн асуулт гарч ирэх байх. Гэвч бидэнд төрийн илүү чанга хяналт хэрэгтэй, эдийн засгийг, цаашлаад дэлхий дахиныг төвшнүүлэхийн тулд илүү олон дайн хийх шаардлагатай гэж хэлдэг социалистууд, бүр алдартай социалистууд олон байсаар. Иймд бидэнд хийх зүйл их байна. Ямартай ч бид тэртээ өмнөх үеэс хавьгүй дээр нөхцөлд байна гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

 

Бидэнд олонхын дэмжлэг хэрэггүй

Хийх хэрэгтэй бүх зүйлсээ бодохдоо бидэнд олонхын дэмжлэг хэрэггүй гэдгийг ямагт санах нь чухал. Хэрэв нийт иргэдийн 51 хувийг “Би бол либертари, таны хэлсэн бүхэнд итгэж байна” гэж хэлэхийг хүлээнэ гэвэл та ухаанаа алджээ л гэх байна. Гол нь төрд, бас нийгэмд нөлөөлж чадах оюун санааны манлайлагчдыг байлдан дагуулах бидний амжилтын гол нь байх учиртай.

Энэ чинь жинхэнэ өрнөл явагдсан хэсэг шүү дээ. Тэрхүү нөлөөг үзүүлэхийн тулд улс даяар 7 эсхүл 8 хувийнх нь л саналыг авах тухай ярьж байна. Энэ бол Америкийн хувьсгалаар батлагдсан жишээ. Та харин тэр 8 хувьд багтаж байна.

Энэ ажлыг хийхэд, мэдээж  хийж болох олон зүйл байгаа. Хүмүүс “та намайг юу хийгээсэй гэж хүсч байна” гэж олонтаа асуудаг. Тэдэнд өгөх миний хариулт бол “юу хүссэнээ л хий”.

Цор гагц арга зам гэж байдаггүй. Зари нь улстөрийн тогтолцоог ашиглаж байхад нөгөө хэсэг нь цэвэр боловсрол руу чиглэж байх жишээтэй. Лью Роквэл Мизес Инститүтийн суурийг тавьсан, харин таны хувьд эрх чөлөөний төлөөх үйл хэрэг тань зөвхөн таны л сонголт байх болно, өөрөөр хэлбэл та өөрт утга учиртай байх арга замыг олох хэрэгтэй юм.

Түүнээс гадна та хийж байгаа бүхнийхээ үр дүнг хэр нааштай байгааг мэдэх аргагүй. Би л гэхэд онгоцны буудал дээр тэр хоёр африк залуустай таарах хүртлээ энэ олон жил хийсэн бүхэн маань ямар нөлөө үзүүлсэн тухай ямар ч ойлголтгүй л явсан. Үүнтэй адил танд ямар нөлөө ирж байгааг ч та байнга анзаарч чадахгүй.

 

Хаанаас эхлэх вэ?

Тэгэхээр, бид амжилттай байгаагаа мэдлээ, манай 7 эсхүл 8 хувийнхан нийгэмд нөлөө үзүүлсэн хэвээр байна. Одоо харин юу хийх вэ? Миний бодлоор нэн тэргүүнд хийх хэрэгтэй үндсэн гурван зүйл байна.

Юун түрүүнд, АНУ-д орлогын албан татвар гэгч зүйл үгүй болохыг харах хэрэгтэй.

Хоёрт, бид Холбооны нөөцийн банкийг бүх удирдлагуудтай нь хамт түүхийн хуудаснаа үлдээх хэрэгтэй. Дараа нь бид АНУ-ын засгийн газар үүнийх нь төлөө хэнийг ч гэмт хэрэгт яллахгүй байх хуулийг батлах хэрэгтэй. Нэгнээс нь авсан хөрөнгөө нөгөөд нь өгөх чинь, хэдий үүгээрээ олон хүний талархлыг хүлээх байлаа ч буруу шүү дээ.

Эцэст нь, бид бүх цэргүүдээ эх оронд нь авчрах хэрэгтэй. Дайн бол улсын эрүүл мэнд гэж Рэндолф Бүрнэ зөв хэлсэн. Энх тайван бол эрх чөлөө, хөгжил цэцэглэлтийн анд нөхөр нь.

 

Бидэнд төлөв даруу зан дутагдаж байна

Төгсгөлд нь хэлэхэд даруу зан болон тэвчээр бидний хүчин чармайлтын чухал хэсэг байх хэрэгтэй.

Тийм ээ, бидэнд даруу байдалд тулгуурласан гадаад бодлого дутагдаж байна. Бид дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст аль нь зөв, аль нь буруу болохыг мэдэхгүй, иймд тэдэнд ямар нэг зүйлсийг тулгах нь утгагүй юм.

Яг энд, эх оронд маань даруу зан үгүйлэгдэж байна. Үнэн хэрэгтээ, либертарианизм даруу зан дээр суурилдаг. Бид бусад хүмүүст юу хамгийн зөв байгаад сайн болохыг мэдэж чадахгүй. Хэн ч чадахгүй, ийм ч учраас бид хүмүүсийг өөрсөддөө юу зөв болохыг сонгох эрх чөлөөтэй байхыг хүсдэг юм.

Энэ зарчим эдийн засагт ч бас хамаатай. Та Жанэт Йеллэнийг (Холбооны нөөцийн банкны тэргүүн- Орч.) “зөв” бодлогын хүү хэд болохыг мэднэ гэж бодож байна уу? Эдийн засгийн төлөвлөгөө боловсруулагчид мэдэх аргагүй өч төчнөөн зүйл байдаг. Иймийн тул, мөн бусад шалтгаанаар тэдний хийх шаардлагагүй зүйл олон байдаг.

Тийм ээ, магадгүй бидний хүлээн зөвшөөрөхгүй байж болох тийм арга, байдлаар амьдардаг олон хүмүүс байдаг шүү дээ. Гэвч үл тэвчих байдал төрийн тулгуур үзэл болчхоод байна. Хэт зүүний үзэлтнүүд маш тэвчээргүй, бас буутай хүмүүсийг бусдад яаж амьдрахыг нь заахад дуртай байдаг.

Бусад хүмүүс бидэнд гэм хор учруулаагүй эсхүл төрийг ашиглаж бидний амьдрад нөлөөлөх зүйлсийг албадан хийлгээгүй л бол тэднийг анхаарах хэрэггүй гэдгийг ямагт сана.

Зүүнийхнээс ялгаатай нь бид бусад хүмүүсийн ёс суртахуунд тэвчээр суулгахыг, тодруулбал бусад хүмүүс амьдрахын тулд хэрхэн ажиллаж, мөнгөөрөө юугаа хийх нь тэдний өөрсдийнх нь хэрэг болохыг ойлгохыг хүсдэг.

Бид амьдралынхаа алхам бүрд тэвчээр, даруу занг төлөвшүүлэх хэрэгтэй, энэ бол бидний чөлөөт нийгмийг байгуулах алхам.

Одоо бүгдээрээ ажлаа хийж, эрх чөлөөний үнэт зүйлсийг хадгалцгаая.

Та бүхэнд баярлалаа.

Leave a Reply