Либертари үзэл

download (2)

Сүүлийн жилүүдэд либертари үзлийг сонирхох явдал ер бусын ихээр өсчээ. Саяхан CNN-ээс явуулсан санал асуулгаар америкчуудын 63% нь хувь хүн, бизнесийнхэнд үлдээх ёстой асар их зүйлд төр-засаг хөндлөнгөөс оролцож байна хэмээн үзэв. Мөн энэ санал асуулгад оролцогчдын 50% нь төр-засаг уламжлалт үнэт зүйлийг баримталж, түүнийг хөгжүүлэх гэж оролдох ёсгүй гэв. Гэхдээ либертарианизмын нөлөө АНУ-аар хязгаарлагдахгүй. Үнэндээ, өнөөдөр либертари үзэл нь дэлхийн олон улс-үндэстэнд нөлөөлж байна. Гэвч ихэнх хүн либертарианизм гэж яг ямар үзэл болох талаар тийм сайн мэддэггүй аж.

Дэлхийн тэргүүлэгч либертари улстөрийн философичдын нэг Жэйсон Брэнан Либертари үзэл: хүн бүрийн мэдэж байх ёстой зүйлс хэмээх энэ номондоо либертари болон сонгодог либерал улстөрийн сэтгэлгээг маш ойлгомжтой, тод тодруун танилцуулжээ. Тэрээр одоогийн асар том улстөрийн хөдөлгөөний ард нуугдаж буй жинхэнэ санааг илчилж, асуудлыг шийдвэрлэх уламжлалт зүүний хийгээд барууны бодлогод сөргүүлэн тавьж буй өөрсдийн гурав дахь арга замын талаар либертари тайлбар өгөв. Мөн либертари үзлийн талаар нийтийн дунд байдаг буруу ойлголтод залруулга хийлээ. Либертарианизм нь төрийн талаар ул үндэсгүй хардлага агуулж байдаг үзэл биш. Либертариуд хэт томорсон бизнесийг зөвтгөж, баячууд болон эрх мэдэлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаггүй. Харин ч өөрийн өв болох “сонгодог либерал үзэл” болон өнөөгийн нэг хувилбар болох “хайлган сэтгэлгээтнүүдийн” хамтаар нийгэм дэх хамгийн эмзэг бүлгийнхний асуудалд чин сэтгэлээсээ анхаарч, буян хийж байдаг аж. Тус номыг “Нэпко” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж, уншигчдын хүртээл болгосон.

Leave a Reply