Ил харагдах, үл харагдах хоёр

download (1)

Клауд-Фрэдэрик Бастиа (1801-1850) бол Францын аугаа эдийн засагч, парламентын гишүүн, гайхамшигтай нийтлэлч, хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээл, хувийн өмчийн төлөө цогтой тэмцэгч…

Түүний Ил харагдах, үл харагдах хоёр нийтлэл нь орчин үеийн эдийн засийн номлолд аугаа их хувь хэмэр оруулсан юм. Эдийн засаг, зах зээлд төр оролцсоноос гарах шууд, ил үр дүнг ирээдүйд гарах далд үр дагавруудтай харьцуулан харуулснаараа Бастиа төрийн аливаа оролцоо, зохицуулалт бол ажлын байр, баялгийг бий болгодог гэсэн ойлголт нь үндсээрээ буруу, түр зуурдаа нүд хуурсан л зүйл болохыг нотолсон байдаг.

Түүнчлэн тэртээ 170 жилийн өмнөх Франц улсад тохиож буй эдийн засгийн улс төрийн бодлогын богино хугацааны үр дүн нь түүнээс үүдэх удаан хугацааны, урьдчилан тооцоолсноос хамаагүй хэдийтсэн хор хохирлыг дагуулж болохыг нийтлэг жишээнүүдээр баталжээ.

…Төрийн “хувийн хэвшлийг дэмжих” нэрийн доорх хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд тарааж буй хөнгөлөлттэй зээл болон урамшуулал нь зах зээлийн өрсөлдөөнийг үгүй хийж устгахад хүргэдэг, хэрэглэгчдийг сонголт хийх боломжгүй болгодог, улмаар дэмжлэг хөнгөлөлт аваагүй жирийн олон хувийн хэвшлийг дампууруулахад хүргэдэг хортой билээ. Чухам ийм учраас л өнөөдрийн бидний өмнө тулгараад буй эдийн засгийн хямралын гарал үүсэл, гол шалтгаан үүнд оршихыг үл харна.

П.Цэнгүүн

2014 оны 11 сар

Leave a Reply