Хог уу, урлаг уу?

mr

 

Daily Mail сонинд нийтлэгдсэн саяхны нэг судалгаагаар хүмүүс ердийн эд зүйлсийг юу гэж тодорхойлж, тайлбарласнаас хамаараад өөрөөр үнэлж байгааг харуулжээ.

Судалгаагаар жирийн эд зүйлийг “урлаг” гэж хэлэхэд л түүнд хандах хүмүүсийн хандлага сэтгэл зүйн болон зан төлвийн хувьд автоматаар өөрчлөгдөж байв.

Тус судалгааг Нидерландын Роттэрдам хотод явуулж, судлаачид гэрэл зурган дээрх жирийн эд зүйлсийг хүмүүсээр үнэлүүлж туршжээ. Ингэхдээ тэрхүү зүйлийг “урлаг” гээд хэлэхэд хүмүүсийн үнэлэмж өөрчлөгдөж байсан аж.

Өөрөөр хэлбэл, аливаа эд зүйлийн талаарх үнэлэмжийг ямар нэг нэмэлт хөдөлмөр зарцуулалгүй, бас бодит өөрчлөлт оруулалгүйгээр нэмэгдүүлж болж байна гэсэн үг.

Эд зүйлийг харж буй хүн үнэлэмжийг янз бүрээр тодорхойлж байгаа нь бидэнд Карл Мэнгэрийн шинэ “нээлт” болсон үнэ цэнийн тухай дараах ажиглалтыг санагдуулж байна:

Үнэ цэнэ гэдэг нь хүн аж амьдралаа залгуулахад нь тухайн эд зүйл хэр ач холбогдолтой байхыг эдийн засгийн үүднээс тооцоолж буй үнэлэмж юм. Тэгэхээр үнэ цэнэ хэзээ ч хүний ухамсраас ангид оршихгүй.

Хүн хог руу хараад юун түрүүнд түүнийг үнэ цэнэ багатай зүйл болохыг ойлгоно. Харин, тэр хүнд тэр “хог” нь үнэхээр “урлаг” болохыг хэлбэл нөхцөл байдал өөрөөр эргэх болно. (Мэдээж хэрэг үүний тулд бодит үйлдлээр, тухайлбал эдийн засгийн солилцооны тухайд тухайн хүний үнэлгээ хэрхэн өөрчлөгдөж байгаагаас үнэлэмж нь өөрчлөгдсөнийг ойлгох болно.)

Мэнгэр, Мизес хоёрын хэн хэнийх нь ойлголтоор бол үнэ цэнийн өөрчлөлт нь эд зүйлийг өөрийг нь өөрчилснөөр бус, харин агуулгын хувьд болон тухайн хүний субьектив үнэлэмжийн хувьд өөрчлөгдөж болно.

Ангам цөлд аяга усны үнэ цэнэ горхины дэргэд байгаа аяга усныхаас өөр байх нь тодорхой. Гэтэл музейд урлагийн бүтээл болгоод тавьчихсан аяга усны үнэ цэнэ (Үз: Зураг 1. Майкл Грэйг-Мартины “Царс мод” бүтээл) – цөл болон горхины дэргэдэх усныхаас огт өөр байх нь. Үүний адилаар – Марсел Дюшаны “Оргилуур” бүтээл (Үз: Зураг 2) шиг – музейд тавьсан шээсний үнэ цэнэ ариун цэврийн өрөөнд шилэнд хийгээд тавьсан яг адилхан харагдах шээснээс бас л өөр байна.

Daily Mail-д гарсан нийтлэлд судлаачдын ажиглалтыг Иммануэл Кантын гоо зүйн тухай онолтой холбон тайлбарлах гэжээ. Гэвч, гоо зүйн талаарх ямар ч ойлголтгүй хүнд ч энэ судалгаа эдийн засгийн үнэ цэнэ гэж юу болохыг хэлээд байгаа нь тодорхой: нэг ёсондоо “хүний ухамсарт” суусан үнэ цэнийн ойлголтын тухай Мэнгэрийн санааг давтжээ.

Өргөн утгаар авч үзвэл эдийн засгийн төвлөрсөн төлөвлөгөөгөөр төлөвлөх боломжгүйг харуулж байна. Төлөвлөгч маань өчүүхэн зүйлийг ч урлаг гэж хүлээж авбал үнэ цэнэ нь огцом өөрчлөгдөж байгаа энэ өөрчлөлтийг урьдаас тооцоолж чадна гэж үү?

Аяга ус музейн үзмэр эсхүл ундны зориулалтаар хэрэглэгдэхэд алинд нь илүү үнэ цэнэтэй байж таарах уу? Эсхүл усан цахилгаан станцад чухал уу? Аль аль зорилгоор нь ашиглахад хэдий хэмжээгээр хэрэглэх үү?

Социализмд эдийн засгийн тооцоолол гаргах талаар ярилцаж байхад нь Мизес үнийн хяналтын системгүйгээр төдий хэмжээний усыг унданд хэрэглэсэн нь музейд хэрэглэснээс эдийн засгийн хувьд ашигтай гэж хэлэх ямар ч аргагүй болохыг анзаарчээ. Түүнчлэн хүмүүст уух ус хэрэгтэй гэх факт ч усны үнэ цэнийг тодорхойлж чадахгүй юм (Алмаз-усны парадокс).

Функционал зах зээлд хэрэглэгч усыг ямар зорилгоор ашиглах гэж байгаагаас хамаараад өөр үнэлэмжтэй байх солилцоог хийдэг. Зарим тохиолдолд, хэрэглэгч усыг зүгээр уух гэж байж болно. Эсхүл зарим нь түүгээр ногоогоо услах гэж байж болно. Үгүй бол аяга хэрээтэй усаар урлагийн бүтээл туурвихыг хүссэн байж ч болно. Тохиолдол бүрд усны үнэ ямар зорилгоор ашиглахаас хамаараад өөр байх нь дамжиггүй.

Эдгээр үнийн дохиогүйгээр ямар зорилгоор ашиглахаас нь хамаарч хэдий хэр үнэлэх вэ гэдгийг тогтоож, төвлөрсөн төлөвлөгөө гаргах нь утгагүй бөгөөд боломжгүй юм.

Хүмүүс яагаад эд зүйлийг хараад түүнийг урлаг гэдгээр нь хүлээж авахаар үнэ цэнийг нь өсгөж байгааг мэдэх хэрэгтэй юу? Мэдэх арга угаас үгүй. Мизес бидэнд эдийн засаг гэдэг хүмүүсийг аливаа эд зүйлийг ямар зорилгоор хэрэглэхээ сэтгэхүйдээ төсөөлөн бодоод шийддэг шиг л “чимээгүй” үйл явц гэдгийг нэн тэргүүнд ойлгуулж өгсөн юм шүү дээ. Роттэрдамд хийсэн судалгааны зорилго нь аливаа эд зүйлийг харах өнцөг яаж өөрчлөгдөж байгааг тодотгосон нь угтаа бол тийм байдлаар хараасай гэсэн “бодлоо” тулгасан гэлтэй. Эсхүл зүгээр л энгийн эд зүйлийг урлаг болгож хувиргах нь гайхамшигтай зүйл гэж бодсон байх.

Бид хүмүүс “урлагийн бүтээл болгосон ус”-ыг ундны уснаас яагаад илүү үнэ цэнэтэй гэж үзэж байгааг ч ялгаагүй тайлбарлаж чадахгүй шүү дээ. Төрийн төлөвлөгөө боловсруулагч эсхүл зохицуулагч ч гэсэн үүнийг мэдэж чадахгүй.

 

Нийтэлсэн:Райн МакМакэн

Орчуулсан: Б.Оюунчимэг

Leave a Reply