Европ Google-тэй “дайн” зарлажээ

Google and European Union logos are seen in Sarajevo, in this April 15, 2015 photo illustration. The European Union accused Google Inc on Wednesday of cheating competitors by distorting Internet search results in favour of its Google Shopping service and also launched an antitrust probe into its Android mobile operating system. REUTERS/Dado Ruvic

Алгуур эхэлсэн ч одоо гарцаагүй тохиох нь тодорхой болоод байгаа энэ хэрэг явдал олон улсын өрсөлдөөний түүхэнд тодоор бичигдэх биз ээ.

Google болон Европын комиссын хооронд өрнөсөн “тулаан”, Өрсөлдөөний комиссын дарга Маргэт Вөрстажэрийн өгүүлснээр гагц Цахиурын хөндийн энэ аварга компанид орлогынхоо 10 хувийг алдахад хүргээд зогсохгүй түүний бизнес моделыг орвонгоор нь өөрчилж мэдэх нь. Энэ нь ирэх 20 жилд Европт өрсөлдөөний нөхцөл байдал ямар байхыг шийдэх чухал хэрэг болж байна.

[Хэрэв та зах зээлийн тухай тодорхойлолтыг явцуу утгаар нь харах юм бол хэн нэгнийг тэр дор нь “монополист” гэж түвэггүй нэрлэх байх.]

Google-ийн эсрэг гурван том хэрэг үүсгээд байгаа нь түүний бизнесийн гурван чухал багана болох: Android, Search болон AdSense-тай холбоотой ажээ.

Анхааралд арай бага өртөж байгаа нь AdSense. Гэхдээ Европын комисс Google-ийг үзүүлж байгаа сурталчилгаандаа тоо хэмжээ болон байршуулах шаардлагад хориг тавьж байгаа нь тус зах зээлд шинэ тоглогчид гарч ирэх боломжийг боогдуулж байна хэмээн буруутгаж байгаа юм.

Android-ын хувьд, зохицуулагчдын гомдоллож буй асуудал нь тус гар утасны үйлдлийн системийг хэрхэн түгээж буйтай холбоотой аж. Үл ялиг мэт боловч асуудлын гол нь тэд үүнийгээ үнэгүй түгээж, дээрээс нь хэрэглэгчийг өөрийн хүслээр өөрчилж болох сонголтыг олгож буйд байгаа аж. Google Play Store, Google Chrome болон Google хайлтын системийг автоматаар суулгаж байгааг тус компанийг зүй бусаар өөртөө давуу байдал олгож байна хэмээн шүүмжилж байна.

Эцэст нь, хайлттай холбоотой асуудал, тодруулбал Google-ийн “босоо” хайлтын боломж (vanilla хайлт ч гэж нэрлэдэг) болон хамгийн түрүүнд гарч ирдэг “хэвтээ” үйлчилгээ (үйлчилгээний үнийн харьцуулалт г.м.) зэрэг Google-ийн бизнесийн олон талт үйлчилгээний интеграцичлагдсан байдал болж байна. Энэ нь өөр бусад үйлчилгээний компаниудад хүндээр тусаж байна гэжээ.

Тодорхой хэдэн асуудлыг эс тооцвол, энэ хэрэг ерөнхий авч туйлын чухал хэд хэдэн асуудлыг хөндөж байна.

Монопольчлол гэж юу вэ?

Зах зээлийн талаарх дээр өгүүлсэн явцуу тодорхойлолт болон өргөн хүрээнд томьёолсон тодорхойлолтын аль альныг нь авч үзсэн ч Европын комиссоос тогтоож буй зааг хязгаар туйлын хязгаарлагдмал байгаа нь харагдана.

Эдүгээ интернэт ашиглаж байгаа хүн бүр шахам харьцуулсан-бүтээгдэхүүн худалдах үйлчилгээг эсхүл хайлтын системийн талаар ойлголттой байгаа, хайлтын систем гэхэд л янз бүрийн худалдааны саналаас нэгийг нь онцлон хайхад зориулсан өч төчнөөн арга хэрэгслийн ердөө л нэг нь шүү дээ.

Гэвч хэрэглэгчид ихэнхдээ өөрсдийн мэддэг, бас итгэдэг виртуал дэлгүүр руу аппликэйшнээр дамжин шууд нэвтэрч байна. Эсхүл тэд цахим худалдаанд манлайлагч eBay, Amazon гэх мэт хэд хэдэн борлуулагчид өрсөлдөж буй платформуудыг ашиглаж байна.

[Үр дагавар нь Google-ийн нээлттэй загварыг, хэт нээлттэй болохоор нь үгүй хийх, улмаар Apple-ийн хаалттай загварыг дэмжсэн мэт харагдаж байна]

Хэрэв та зах зээлийн тухай тодорхойлолтыг явцуу утгаар нь харах юм бол хэн нэгнийг тэр дор нь “монополист” гэж түвэггүй нэрлэх байх: Тухайлбал манай гэрийн дэргэдэх пиццаны газар энэ хавийн оршин суугчдын дунд хүргэлт хийхдээ монополь болсон байна. Гэвч би заримдаа ресторанд хооллохоор гарахад эсхүл гэртээ өөрөө хоолоо хийх болоход энэ газар миний хүнсний хэрэглээнд монополь байж чадахгүй.

Үүнтэй адил үндэслэлийг би Android-ийг буруутгаж байгаа, ухаалаг утасны зах зээл дээрх өрсөлдөөний орчныг буруугаар ойлгосон шалтгааныг үгүйсгэхэд ашиглах байна. Apple-аар жишээ авахад тус компани энэ салбартаа гарцаагүй бүтээгч, бас манлайлагч мөн байтал түүнийг iOS програм хангамжийг ашиглах тал дээр монополь байгааг яагаад ер авч хэлэлцэхгүй байгаа юм бэ.

Хачирхалтай нь, үүний үр дагавар Google-ийн нээлттэй загварыг, хэт нээлттэй болохоор нь үгүй хийх, улмаар Apple-ийн хаалттай загварыг дэмжсэн мэт харагдаж байна.

Бизнес модельтой холбоотой асуудал

Энэ асуудал биднийг Google-ийг шалгахад хүргээд байгаа хоёр дахь асуудал руу хөтөлнө: инноваци болон үйлдвэрлэлийн моделийг үгүйсгэж буй явдал. Европын комиссоос битүү утгаар хайлтын хэвтээ систем болон түүний босоо функц бол гайхалтай бүтээгдэхүүн боловч хооронд нь зааглах хэрэгтэй гэсэн байгаа. Үүний зэрэгцээ, Брюссель гар утасны үйлдлийн системийн хайлтын болон навигацийн функцуудыг ч ялгаж, салгах хэрэгтэй гэжээ.

Өөрөөр хэлбэл энэ нь бүтээгдэхүүний ирээдүйн хөгжүүлэлтийг хааж боосны зэрэгцээ хэрэглэгчдийг хэдийнэ инновациар боломжтой болчихсон зүйлсийн ашиг тусыг хүртэхээс сэргийлж байна шүү дээ.

Жишээ дурдахад, босоо хайлт болон хэвтээ үнийн харьцуулалтын үйлчилгээг интеграцичлан нэгтгэсэн нь үр дүнг илүү оновчтой болгож байгаа бөгөөд Android-ийн үйлдлийн системд гайхалтай тохирч буй Google-ийн үйлчилгээнүүдийн нэгдсэн байдал интерфэйсийг хялбар танигдах болон ашиглах боломжтой болгожээ.

Албан ёсны дэлгүүрт 2.5 сая аппликэйшн худалдаалагдаж байгаа бөгөөд зөвхөн 2015 онд гэхэд л 65 тэрбум удаа татагдсан байгааг монопольчлол гэж хэлэхэд хэцүү юм.

Үүнээс гадна Европын коммисын мөрдөж буй арга яг л хуучны трастын эсрэг эрх барих байгууллагын хувилбар гэлтэй: аливаа байгууллага зах зээлд цор ганцаар үнэмлэхүй ноёрхож буй тохиолдолд л авч хэрэгжүүлбэл зохилтой өрсөлдөөний орчныг хамгаалах арга хэмжээний оронд өрсөлдөгчдийг хамгаалах хандлагатай байна.

Google-д хийсэн шалгалтаар – Брюссель хийгээд тус технологийн магнатын хооронд тулгарч буй олон асуудлын нэгийг Комиссар Вөстажэр өөрийнх нь санал болгож буй зохицуулалтын арга хэрэгсэл хийгээд дижитал эдийн засагт Европын гүйцэтгэж буй үүрэгтэй холбоотойгоор ямар нэг таагүй үр дүн гарахгүй гэж үзэж байгаа бололтой.

Бизнес гагц урамшуулал, хөшүүрэг байж л хөдөлдөг шүү дээ. Компанийн шинэ бүтээгдэхүүн болон үйлчилгээ турших эрх чөлөөг энэ мэтээр боогдуулснаар Европ инновацийн боломжийг хааж байгаагаас өөрцгүй юм.

Нийтлэсэн: Massimiliano Trovato

Орчуулсан: Оюунчимэг

Leave a Reply