ЯАГААД ХАЙЕК БУС МИЗЕС ГЭЖ?

tumblr_ooj00roe3J1svhntso1_1280

Эртний анд минь болох Ральф Райкогийн 15 орчим жилийн өмнө бичсэн нийтлэлийн хэсгээр өөрийн бичвэрээ эхлүүлье.

Людвиг фон Мизес, Фридрих Хайек нарыг энэ зууний хамгийн алдартай сонгодог либерал сэтгэгчид хэмээн үздэг билээ. Тэд аугаа эрдэмтэд төдийгүй аугаа хүмүүс байлаа. Аль алинаар нь хичээл заалгаж байсныхаа хувьд би өөрийгөө азтайд тооцож явдаг юм. Хэдий тийм боловч хүн төрөлхтөн тэдэнд харилцан адилгүй ханддаг нь хэнд ч тодорхой билээ. Мизесийг нас нөгчнөснөөс нэг жилийн дараа Хайекийн хүртсэн Нобелийн эдийн засгийн шагналыг Мизесд олгохоос татгалзаж байв. Чөлөөт зах зээлийг дэмжигч ямарваа тохиолдлоор үзэл бодлоо илэрхийлэх үед Хайек л дурдагдан ишлэгддэг, түүний зохиол бүтээлүүд л их сургуулиудын сургалтын хөтөлбөрт багтан ордог байхад Мизесийг Америкийн академик хүрээнд бараг л хэн ч танидаггүй байв. Чөлөөт зах зээлийн бодлогыг дэмжин сурталчилдаг байгууллагуудын дунд ч Мизес үйл ойшоогдоон арын эгнээнд хоцрон үлдэхэд бүхий л хүндэтгэл гавъяаг хүлээгч нь өнөөх л Хайек байх аж.

Энэ бүгдийншалтгаан угтаа юу вэ гэдгийг, мөн бидний хэсэг нөхөд яагаад үүний эсрэг бодолтой явдгаа тайлбарлан бичье. Бид яагаад Хайекчид бус Мизесчид вэ.

Хайекийн нэр алдар нь эдийн засгийн ухаанд оруулсан хувь нэмэртэй нь нэг их холбоогүй хэмээн миний бие үздэг юм. Мизес болон Хайекийн эдийн засгийн үзэл баримтлалын дунд өчүүхэн төдий л ялгаа бий. Үнэн хэрэгтээ Хайек эдийн засгийн онол баримтлалаа Мизесээс л олж авсан бөгөөд ганц энэхүү явдал л Мизесийг эдийн засагчийн хувиар Хайекаас илүү болгож буй юм. Өнөө цаг үед амьдарч буй Хайекийн үзлийг баримтлагчдын ихэнх нь эдийн засгийн ухаанаар сайтар мэргэшээгүй байдаг ба тэдгээрээс тун цөөхөн нь л Хайекд эдийн засагчийнх нь хувьд алдар нэр авчирсан Мөнгөний онол ба Бизнесийн мөчлөг болон Үнэ болон Үйлдвэрлэл номыг уншсан байдаг. Түүний Капиталын онол хэмээх номыг хуудас хуудсаар нь нягтлан уншсан хүний тоо өдгөө арваас хэтрэхгүй хэмээн зориглон хэлж чадах байна.

Мэргэжлийн амьдралынх нь хоёрдугаар хагаст улс төрийн философийн хүрээнд бичигдсэн бүтээлүүд нь түүнийг алдарын замд хөтөлсөн агаад улс төрийн үзэл философийн хувьд Мизес болон Хайекийн үзэл баримтлал үндсэндээ тэс өөр. Өөрийн найз Ральф Райкогийнхаа Хайек бол үнэндээ сонгодог либерал ч биш гэх бодлыг өлгөн авч гүнзгийрүүлэн бичиж буй минь энэ. Герман хэлээр гардаг Neue Zürcher Zeitung гэх өдөр тутмын сонин Хайекийг радикал либерал гэж бичсэн удаа бий. Энэ бол үнэхээрийн тэнэглэл. Хэрэг дээрээ бол Хайек аядуу хэлбэрийн социал демократ үзэлтэн л төдий. Бид социал демократ үзэл давамгайлсан эринд амьдарч буй нь л түүнийг цэгцтэй, буурьтай сэхээтэн мэт харагдуулдаг. Хэрэв та эргэн санах юм бол Хайек өөрийн Боолчлолд хүрэх зам номоо дэлхийн өнцөг булан бүрт суух социалистуудад зориулсан юм шүү дээ. Одоо тэдгээр социалистууд Хайекийн нэрийг барьж өөрсдийгөө либерал гэцгээн түүнд хариу талархал илэрхийлж байна.

Улс төрийн онолын салбарт Хайекийн оруулсан хамгийн чухал хувь нэмэр гэж тооцогддог Эрх чөлөөний үндэс болон 3 боть болон гарсан Ёс, Хууль, Эрх чөлөө гэх бүтээлүүдийг нь миний бие энэ нийтлэлийнхээ суурь болгон авсан бөгөөд одоо өөрийн санаагаа батлах гэж үзье.

Хайекийн үзэж байгаагаар төрийн үүрэг нь дан ганц хуулийн хэрэгжилтийг хангах, гадаад дайснуудаас хамгаалах бус татвараар хураагдан ирсэн хөрөнгийг ямарваа нэгэн шалтгаанаар хүнд хүрэхгүй байгаа буюу зах зээлийн нийлүүлж чадахгүй байгаа үйлчилгээгээр нийгмийн хэрэгцээг хангахад зарцуулах юмсанж.

Энэхүү үйлчилгээ гэдэгт нь

Хүчирхийллээс хамгаалах, тахал зэрэг аюулт өвчнөөс сэргийлэх, үер, нуранги гэх мэт байгалийн давагдагшгүй хүчин зүйлээс хамгаалах, үүгээр зогсохгүй орчин цагийн хотын наад захын шаардлага болох засмал зам гэх мэт зүйлсийг барих, мөн газар бүртгэл, газрын зураг, статистик тоо баримт зэргээс авахуулаад зах зээл дээрх зарим нэгэн бараа, үйлчилгээний чанарын баталгаажил хүртэлх бүхий л мэдээллээр иргэдийг хангах явдалууд орно.

Хүн бүрт тодорхой хэмжээний орлогын баталгаа олгох, хувийн хэвшлийнхний хүрч чадахгүй байгаа газарт хүрч ажиллах, сургууль болон судалгааны байгууллагуудыг санхүүжүүлэхийн зэрэгцээ хүнсний аюулгүй байдлыг хангах, тодорхой тооны мэргэжлүүдийн хувьд гэрчилгээ олгон шалгах, зарим нэг аюултай бараа бүтээгдхүүний худалдаанд хязгаарлалт тавих (галт зэвсэг, тэсрэх бодис, хор, мансууруулагч гэх мэт), ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад хяналт тавин зохицуулалт хийх, театр, спортын ордон гэх мэт газруудыг санхүүжүүлэх зэргээр төр өөрт өгөгдсөн эрх мэдэл, хүч чадлаа нийтийн сайн сайхны төлөө ашиглах ёстой юмсанжээ.

Баялгийн болоод хүн амын тоо өсөх тусам хамтаараа хүртдэг хэрэгцээнүүд үргэлжлэн нэмэгдсээр байдаг гэх итгэл үнэмшил нийтийн дунд бий.

Байгалийн сайхныг онгон дагшнаар нь хадгалан үлдээх, түүхийн дурсгалт газруудыг харж хамгаалах, цэцэрлэгт хүрээлэн байгуулан тохижуулах нь төрийн зүй ёсны хийх ажил. Цаашлаад, төр нь асар том албадан даатгалын системийг хэрэгжүүлэх ёстой бөгөөд төрийн санхүүжилттай нийтийн орон сууц нь мөн төрийн бодлого зорилтонд тусгагдана. Үүнтэй залгаад хэрэвзээ олонхийн хүсэл шаардлага цөөнхийнхөөс давсан тохиолдолд хот төлөвлөлт, хотыг бүсчлэх гэх мэт ажлууд төрийн үүрэг гэж явах ёстой аж.

Төр хэр том байх мөн хэр хурдан хэмжээгээ тэлэх нь нухацтайгаар харж үзээд байх асуудал биш гэж бодохыг Хайек биднээс хүснэ. Түүнийхээр төр хуулинд заагдсан хэрэгцээ шаардлагуудыг хангаж чадаж байгаа эсэх нь л цор ганц чухал зүйл аж. Төр хэр их зүйлд хутгалдах нь бус төрийг төр болгодог шинж чанар нь илүү ач холбогдолтой. Татвар, татварын дээд хэмжээ гэх ойлголт Хайекын санааг огтоос зовоож байсангүй.

Хүмүүс татвар болоод цэргийн албыг зайлшгүй шаардлагатай зүйл гэж үзвэл энэ нь тэдгээрийг албадлага гэх үл бүтэх шинжээс нь салгана. Хэрэв тодорхой хэмжээний татварыг төлөх нь зайлшгүй гэж үзвэл, хэрэв цэргийн алба хаах хугацаа нь амьдралын минь заавал туулах ёстой үе гэж үзвэл хүн гэгч зүйл нийгэмд л хэрхэн хүн болоход суралцдагын учир өөрийн төлөвлөгөөнийхөө дагуу амьдарч байгаагийнхаа хувиар би хэнээс ч хамааралгүй хувь хүн юм.

Түүнийг тогтмол хувь хэмжээтэй татвар болон цэргийн ерөнхий албаны талаар ярьж байгааг нь санаарай, уншигчдаа.

Эрх чөлөө болон албадлагын тухай Хайекийн хоёрдмол утгатай, огтоос ойлгомжгүй тодорхойлтуудыг жишээ болгон бичээд яваад байж миний бие чадах гэсэн ч ингээд больё. Энгийнээр асууя л даа. Социалистууд болоод эдийн засгийн ухаантай огтхон ч танилцаагүй юу ч мэдэхгүй хүүхдүүд эдгээр хоёр иртэй утга шиг тайлбаруудыг яг юу гэж ойлгох юм бэ? Хайекийн дараачаар тэд өөрсдийгөө бахархалтайгаар либерал гэцгээх болжээ.

Хайектай харьцуулахад Мизес үзэл бодол, тодорхой байдлынхаа хувьд ямар өөр гээч! Түүний хувьд либерализмын тодорхойлт “хувийн өмч” гэх нэг л үгэнд хураангуйлагдана. Мизесийн хувьд төр гэдэг бол хүчирхийлэл хэрэглэх эрхтэй хуульчлагдсан бүтэц бөгөөд төрийн цор ганц үүрэг бол нийгэмд харшилсан этгээдүүдийг номхотгон дарах замаар хүний амь нас болон өмч хөрөнгийг хамгаалах явдал ажээ. Төр гэдэг зэвсэгт хүчин, цагдаа, цэрэг, шоронгийн хуяг, цаазын ял гүйцэтгэгч. Зодуур, аллага, шоронд хорих зэрэг нь төрийн үндсэн шинж чанар. Төрийн оролцоог улам нэмэгдүүлэхийг хүсэж буй хүмүүс эцсийн эцэст албадлага хүчирхийллийг нэмэгдүүлэн эрх чөлөөг чөлөөг хумихын төлөө л зогсож байна гэсэн үг.

Үүнээс гадна, бага залуу Мизес хэрэв төр өөрийнхөө хийх ёстой зүйл болох хүний амь нас, өмч хөрөнгийг хамгаалахгүй байх тохиолдолд хувь хүн төрийг үл тоон, салан тусгаарлах ёстой хэмээн үзэж байсан юм шүү (үүнийг Мизесийг огт уншиж байгаагүй хэрнээ байнга л чанга дуугаар Мизес ч өөрөө анархист байгаагүй шүү дээ гэж хэлдэг хүмүүст зориулав). Мизес насан эцэслэх хүртлээ энэхүү байр сууринаасаа огт няцаж, өөрчлөгдөөгүй. Оюун санааны эцэг, багш минь болсон Марри Ротбард нэгэнтээ Мизесийг laissez-faire баримтлалыг тууштайгаар дэмжигч, экстремист хэмээн тэмдэглэн бичиж байлаа.

 

Нийтэлсэн: Ханс Херман Хоппе

Орчуулсан: Х.Билгүүнбаяр

Leave a Reply