Америкийн эдийн засагч Кристофэр Линглийн товч намтар

564506_3305963281875_380171231_n

 

Тэрээр 1977 онд Жоржиагийн Их сургуульд эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан бөгөөд АНУ-аас гадна Африк, Ази, Латин Америкийн олон орны их, дээд сургуулиудад багшилж байжээ.

 

Олон оронд урилгаар хичээл заахын зэрэгцээ Гуатемалын Франчиско Марроквиний их сургуульд зочин багш; Сиднэйд төвтэй Independent Studies судалгааны хүрээлэнгийн дэргэдэх судлаач; Шинэ Делид төвтэй Иргэний нийгмийн төвийн судлаач; Азийн дипломат харилцаа, олон улс судлалын хүрээлэнд (AIDIA) Олон улсын улстөрийн эдийн засгийн зөвлөх; Брюссельд төвтэй Даяаршлын асуудлыг судлах хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүний албыг тус тус хашиж байна.

 

Профессор Лингл улстөрийн эдийн засаг, олон улсын эдийн засгийн чиглэлээр Зүүн болон Төв Европ, Зүүн Ази, Латин Америк, Өмнөд Африк дахь шинэ тутам хөгжиж буй зах зээлтэй орнуудын эдийн засаг, төрийн бодлогыг судалж, хоёр ном (Singapore’s Authoritarian Capitalism: Asian Values, Free Market Illusions, and Political Dependency; The Rise and Decline of the ‘Asian Century’: False Starts on the Road to the ‘Global Millennium’) туурвисны зэрэгцээ олон улсын томоохон хэвлэл, эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд тогтмол нийтлэлээ хэвлүүлдэг.

Leave a Reply