БРАУН САХЛЫН МАШИН БА ЕРТӨНЦИЙН ЗҮЙ ТОГТОЛ

15826256_10211463537854687_4371377252111281879_n

 

Та намайг сахлын машины сурталчилгаа хийж байна хэмээн эндvvрvvзэй! Би эгэл хэрнээ гайхалтай ухаалаг шийдэл бvхий энэхvv тєхєєрємж дээр vндэслэн байгаль ба хvний нийгмийн нэгдмэл хуулийг дэлгэн харуулахыг зорилоо. Энэ бол эмх замбраагvй байдлаас эмх цэгцэд шилжих хууль юм.
Тоймлон дvрсэлбэл сахлын машин гэдэг нь ердєє л эргэлдэх сэнсэн хутга ба тvvнийг бvрхсэн тємєр тор юм. Зохион бvтээгчид сахлын машины торны нvхийг дугуй, дєрвєлжин, олон єнцєгт гэх мэт янз бvрийн хувилбараар хийж иржээ.Гэтэл “Браун” сахлын машины тор нь дугуй ч биш, дєрвєлжин ч биш, олон єнцєгт ч биш, харин тохиолдлын бєгєєд эмх замбраагvй хэлбэр дvрс бvхий нvхнvvдээс бvрддэг. Хvний сахал нь урьдчилан таахын аргагvй олон чиглэлд санамсаргvй байдлаар ширэлдэн ургадаг. Тийм ч учраас “Браун” сахлын машин нь дугуй эсвэл дєрвєлжин нvхтэй тор бvхий “эмх цэгцтэй, ухаалаг” загваруудаас хавьгvй илvv vр дvн, эмх цэгцийг бий болгож чаджээ. Энэхvv бvтээл нь физикийн алдарт vзэгдэл болох Броуны хєдєлгєєнийг санагдуулж байгаа биз.

1827 онд Английн ботаникч Броун Роберт усан доторх жижигхэн тоосонцор эмх замбараагvй байдлаар vсчэн хєдєлж байхыг анх ажиглажээ. Физикчид энэ vзэгдлийг лавшруулан судалж, хий ба шингэн дотор орших бичил хатуу биет нь хий шингэний молекулуудтай мєргєлдєн эмх замбараагvй чиглэлд хєдєлдєг болохыг тогтоогоод уг vзэгдлийг “Броуны хєдєлгєєн” хэмээн нэрлэсэн юм. Тийнхvv эмх замбараагvй хєдєлж буй молекулууд эцсийн дvндээ ус хэмээх тодорхой шинж чанартай, тодорхой чиглэлд эмх цэгцтэй хєдєлдєг бодисыг бий болгодог. Энэ гайхалтай биш гэж vv? Эмх замбараагvй эгэл биесийн хєдєлгєєн эмх цэгцтэй vр дvнд хvргэж байна.

Гэтэл орчны зуурамтгай шинж чанар, дулааны нєлєє зэрэг vйлчлэлээр тэрхvv эмх замбараагvй хєдєлгєєнийг далд байдлаар захирч, эцсийн дvндээ ус хэмээх эмх цэгцтэй бодисыг vvсгэдэг физикийн зарчим, жам ёсны далд хууль байдаг гэдэгт итгэдэггvй нэг хэсэг молекулууд байна гэж тєсєєлье. Тэгээд тэдэнд єєрсдийнх нь эмх замбараагvй хєдєлгєєн таалагдахгvй байгаа тул тэд эвсэн нэгдэж нэгэн чигт эмх цэгцтэй хєдєлгєєн хийхээр шийджээ. Тэгвэл юу болох вэ? Мэдээж ус vгvй болно. Тэгэхээр усыг vvсгэхийн тулд усны молекулууд єєрсдийгєє ухаалаг болгон єргємжилєн тэнэглэхийн оронд зєвхєн жам ёсны тогтолцоонд захирагдахад л хангалттай байх нь.

Усны тухай цааш нь ургуулан бодож vзвэл бvр ч гайхалтай. Ус уур болон дэгдэж, бороо болон орж, далай болон цалгиж, гол мєрєн болон урсана. Ус хаа сайгvй хvрч тархан амьд ба амьгvй байгалийн гоо vзэсгэлэн, эмх цэгцтэй зvй тогтлыг урлан бvтээдэг. Харин усанд энэхvv чадварыг олгож буй vндсэн шалтгаан бол молекулуудын эмх замбараагvй хєдєлгєєн юм.

Амьд байгалийг жишээ болгон авч vзье. Байгаль дээрх бvхий л тєрлийн амьтан ургамлууд харилцан хамааралтай оршиж, бие биенийхээ амьдралыг тэтгэж, бас хязгаарлаж, эцсийн дvндээ тєрєл зvйлсийн тоо хэмжээ, тэнцвэртэй харилцааг бий болгодог. Энэ vйл явц нь амьдралын шалгарлын хуулиар зохицуулагдана. Гэтэл эдгээр амьтан ургамлын дотроос ядаж нэг нь байгаль дээр эмх цэгцийг хадгалах талаар санаа тавьж зориудын алхам хийгээгvй нь лавтай. Тэд бvгд зєвхєн єєрийнхєє амьдралын тєлєє хєдєлгєєнд оролцдог. Тус бvрийнх нь хєдєлгєєнийг авч vзвэл эмх замбраагvй, ямар нэгэн нэгдмэл зорилгыг ємнєє тавиагvй нь харагдаж байна. Гэтэл яг энэ л эмх замбараагvй хєдєлгєєн нь амьд байгалийн эмх цэгц, тэнцвэртэй харилцааг бий болгох шалтгаан юм. Иймэрхvv жишээг байгалийн ухааны салбар бvрээс олж болох ба vvний тулд ердєє л дунд сургуулийн боловсрол эзэмшсэн байхад хангалттай.

Хvн бол ухаалаг. Хvн мундаг. Хvн эмх цэгцэнд дуртай. Тэгээд тэр байгаль дээр єєрийн эмх цэгцийг тогтоохыг оролддог. Тэр газар тариалан эрхэлж, мал vржvvлж, vйлдвэр барьж, хот байгуулна. Тvvний vйл ажиллагаа нь байгаль дээрх эмх замбараагvй хєдєлгєєнийг хязгаарлах тусам байгаль эмх цэгцээ алдаж эхэлнэ. Vvнийг бид экологийн сvйрэл хэмээн нэрэлдэг. Байгалийн эмх цэгцийг хадгалан vлдэх ганц арга бол тvvн дээрх эмх замбараагvй хєдєлгєєнийг vл хєндєх, vл оролцох явдал юм.

Гайхалтай нь эмх замбараагvй хєдєлгєєнєєс эмх цэгцтэй vр дvнд шилжих хууль хvний нийгэмд ч мєн тохирох ажээ. Эдийн засгийн харилцааны талаар єч тєчнєєн онолууд байдаг. Гэтэл Адам Смитийн дэвшvvлэн гаргасан эдийн засгийн чєлєєт харилцааны тухай ойлголт, тvvн дээр суурилсан эдийн засгийн ухаан л хамгийн боломжийн vр дvнд хvргэсэн юм. Энэ vр дvнг эмх цэгц хэмээн vзэх юм бол тvvнд хvрэх шалтгаан нь мєнєєх л эмх замбараагvй хєдєлгєєн болно. Тєр ямарваа хязгаарлалт зохицуулалт хийхээс зайлсхийж, харин чєлєєт худалдаа, чєлєєт єрсєлдєєнийг дэмжсэн нєхцлийг бvрдvvлсэн vед эдийн засаг єєрєє аяндаа хєгжиж, бvгдэд тааламжтай байдлаар єсєн дэвждэг. Эмх замбараагvй чєлєєт харилцаанаас эдийн засгийн хєгжилд хvргэж буй энэхvv зохицуулах хvчийг Адам Смит “vл vзэгдэх гар” хэмээн нэрэлсэн билээ.

Францын алдарт сэтгэгч Фрэдэрик Бастиа “Эдийн засгийн зохицол” хэмээх номондоо хувь хvмvvсийн эрх чєлєє ба ашиг сонирхолуудын чєлєєт харилцаа нь нийгэмд эдийн засгийн зохицол, шударга ёсыг тогтоох жам ёсны нєхцєл юм гэсэн санааг дэвшvvлэн тавьсан байдаг. Хувь хvн єєрийнхєє ашиг орлого, сэтгэл ханамжийн тєлєє ажилласнаараа хvссэн хvсээгvй нийгмийн тусын тулд хувь нэмрээ оруулдаг. Шинийг сэтгэгч хvн бvтээсэн зvйлээ мєнхєд ганцаараа ашигладаггvй, булшинд аваад орох ч арга байхгvй. Эрт орой нэгэн цагт энэхvv бvтээл нийтийн хэрэглээ болж ингэснээрээ бvгд хожино. Vйлдвэрлэгч этгээд орлогоо нэмэгдvvлэхийн тулд бусдаас чанартай хэрнээ хямд бvтээгдэхvvн vйлдвэрлэхийг эрмэлзэнэ. Улмаар тvvний ашиг нэмэгдэж, хэрэглэгчид чанартай хямд бvтээгдэхvvн хэрэглэх болно. Vйлдвэрийн эзэн технологийн дэвшил хийснээр нэгж бvтээгдэхvvний єртєг багасаж ашиг орлого нь арвиждаг бол ажилчин хvний хєдєлмєр хєнгєрч цалин нэмэгдэнэ. Тийнхvv “дээрээс” лvндэн буулган хэн нэгний vйл ажиллагааг хорьж, хэн нэгэнд давуу байдлыг зохиомлоор олгохгvй байх л юм бол энэхvv эрх чєлєєт харилцаа нь нийгэмд эдийн засгийн зохицол ба шудрага байдлыг тогтоож чадна.

Хvн авъяас чадвараа ашиглан эрх чєлєєтэй vйл ажиллагаа явуулах ёстой. Гэхдээ энэ нь нь луйвар хулгайг єєхшvvлнэ гэсэн vг огт биш юм. Луйвар хулгай нь єєрєє бусдын эрх чєлєєний эсрэг чиглэсэн байдаг. Тиймээс хvн єєрийн заягдмал чанараараа vvний эсрэг тэмцэн бусад хvмvvстэй эвсэн нэгдэж “тєр” хэмээх байгууллагыг байгуулан эрх чєлєєгєє хамгаалдаг. Тийнхvv тєр бол хvний эрх чєлєєг хангах зорилготой л байгууллага юм.

Тєрийн эрх баригчид ялзран доройтсон vед тєр хvний эрх чєлєєг хамгаалагч бус харин хяхан гадуурхагч болон хувирах нь бий. Энэ нь мєнєєх л усны молекулуудтай адил. Хэдэн тэнэг молекулууд єєрсєддєє хэт их эрх мэдэл єгч, улмаар нэгэн чигт “ухаалаг” хєдєлгєєн хийж “гоё эмх цэгцтэй усыг” бий болгохыг зориод эцсийн дvндээ усыг vгvй болгосон vлгэрийг бид мэднэ. Тvvнтэй адил єєрсдийгєє бvхнийг мэдэгч ухаантан хэмээн зарлаад, эдийн засаг бизнесийн салбарт хутгалдан оролцож, хувийн хєрєнгєєр бvтээсэн баялагийг “ард тvний тєлєє” дээрэмдэн авч, “нийгмийн тусын тулд” хэмээх цаасан малгай ємсгєн иргэдийн хvч хєдєлмєрийг сорж, эцсийн дvндээ эдийн засгийг хєгжvvлэх гэж зориод хямралд хvргэдэг, хvнийг хєгжvvлэх гэж зориод сэтгэцийн хоосролд хvргэдэг, мундаг сайхан удирдагч байх гээд ялзарсан авилгач болдог этгээдvvд тєрийн эрхэнд гарч ирэн дураараа загнасан жишээ бидний тvvхэнд, тэр ч бvv хэл єнєєгийн нийгэмд ч байж л байна.

Тийм ч учраас бид эрх чєлєєтэй амьдрах нєхцлийг єєрсдийн бий болгосон тєрєєс шаардах ёстой юм. Учир нь эрх чєлєє л нийгэмд шудрага ёс, эдийн засгийн тогтвортой єсєлт, хувь хvний хєгжил дэвшлийг авч ирдэг. Гэтэл нийгэм дэх эмх цэгцгvй байдал нь хєгжил дэвшлийн чєдєр болдог, энэхvv эмх цэгцгvй байдлын шалтгаан нь хvний эрх чєлєє юм хэмээн нэгээхэн хэсэг хvмvvс vзэж иржээ. Тэдний балгаар хvмvvс бид боолчлол, язгууртны дарангуйлал, социализм, фашизм зэрэг нийгмийн харгис тогтолцоонуудыг туулж ирлээ.

Коммунистууд нийгэмд эмх журам байгуулахыг хvссэн. Тэдний онолыг баримталсан, ард тvмний эцэг, аугаа их багш Ленин гэгч нєхєр гарч ирэн Орос оронд хувьсгал хийж, улмаар хvн тєрєлхтний дийлэнх хэсэг коммунизм байгуулах гэж бараг зуун жил зvтгэлээ. Болсонгvй. Тэдний байгуулах гэж зvтгэсэн эмх цэгцтэй нийгэм нь эмх замбараагvй болон хувирч, аугаа их удирдагчид нь дарангуйлагч болж, харин хувь хvн vг хэлэх ч эрхгvй боол болон хувирсан. Єнєє хvртэл тэдгээр эмх цэгцэд дурлагчдын бий болгосон эмх замбараагvй байдлаас болж олон оронд єлсгєлєн, дарангуйлал, дайны гал тасраагvй байна.

Коммунистууд єєрсдийн зохиосон vлгэртээ итгэж, дэлхийн ард тvмнvvдийг хєрєнгєтний дарлалаас “чєлєєлєхийн” тулд улс орнуудад эмх замбараагvй байдлыг єдєєн хатгаж, улмаар хэдэн арван, магадгvй хэдэн зуун сая хvнийг золигт гаргах дэлхийн дайныг дэгдээхээр махран бэлтгэж байв. Тэд зорилго нь аргаа зєвтгєнє хэмээх утгагvй, ухвар мєчид, харгис зарчмыг баримталсан юм. Гэтэл яг энэ vед тэдний дайсан, гэхдээ нийгмийг загварчлан тєгс нийгэм байгуулна гэсэн єєрийн мєрєєдлєєрєє ижил тєстэй, тэднээс ч илvv харгис нєхдvvд гарч ирэн дэлхийн 2-р дайныг дэгдээсэн билээ. Тэд бол национал-социалистууд, тэд бол фашистууд байв.

Фашистууд нийгмийн харилцаа, vндэстнvvдийн хоорондын харилцааг эмх цэгцэд оруулж, байх ёстой зvйлсийг байх ёстой байранд нь тавьж, ингэснээр хvн тєрєлхтєн нийтээрээ хєгжин дэвжих тєгс нийгмийг байгуулна хэмээн мєрєєдсєн. Энэхvv мєрєєдлийг биелvvлэх гэж оролдсон Адольф Гитлер гэгч нєхєр гай болж єндєр хєгжилтэй, хvчирхэг vндэстний толгойд гарч ирснээр хvн тєрєлхтний тvvхэнд байгаагvй их хэмжээний эвдрэл сvйрэл, эмх замбараагvй байдал, хэдэн арван сая хvний аминд хvрсэн гамшигт дайныг эхлvvлсэн юм. Тэд эмх цэгцийг мєрєєдсєн боловч зєвхєн гамшигт эмх замбараагvй байдлыг л бий болгосон.
Коммунистууд ба фашистууд нь нийгмийг єєрсдийн загвараар єєрчлєн бvтээж, хvний амьдрал, хvсэл тэмvvллийг томъёолон бичиж болох комьпютерийн программ мэтээр, хvнийг єєрийг нь тэдний зохиосон нийгмийн машины эд анги тєдийхнєєр авч vзсэн балмад эдгээдvvдийн сонгодог жишээ болон тvvхэнд vлдлээ.

Боолын нийгэм, язгууртны дарангуйллын тухай энд ярихаа болъё. Тэгэх шаардлага ч vгvй болов уу хэмээн найдана. Ямар ч байсан нийгэм дэх хувь хvмvvсийн чєлєєт буюу эмх замбараагvй хєдєлгєєнийг бий болгож буй хvний эрх чєлєєг устгаснаар бид эмх цэгцэд биш, харин гамшигт эмх замбараагvй байдалд хvрнэ хэмээн би дvгнэх байна.

“Хаа байна тэр ардчилсан нийгэм чинь!” хэмээн хэн нэгэн гомдлын vг хэлж магадгvй юм. Тэгвэл би ардчилалыг ємєєрєхгvй ээ. Тэр ч бvv хэл “Ардчилал бол нийгмийн маш муу тогтолцоо, гэхдээ хvн тєрєлхтєн vvнээс илvv зvйлийг бодож олоогvй л байна” хэмээсэн ухаантны vгийг хувьдаа хуваалцаж байна.

Ардчилал хэмээх тогтолцоо маань єнєєх эмх замбараагvй хєдєлгєєнийг сонгодог утгаар нь хэрэгжvvлж чадахгvй байгаа, єнєєх хvний эрх чєлєєг бvрэн хангаж чадахгvй байгаа учраас л хvмvvс энэ тогтолцоонд дургvйцэж эхэлдэг. Харамсалтай нь vvнээс илvv сайхан нийгмийн тогтолцоо бидний тvvхэнд байсангvй.
Магадгvй хvн тєрєлхтєн ардчилалаас илvv дэвшилтэд тогтолцоонд хэзээ нэгэн цагт хvрэх л байх. Тэгвэл тэр тогтолцоо нь хvний эрх чєлєєг илvv єргєн халдашгvй дархан байлгах учиртай. Эсрэг тохиолдолд бид тvvхэнд гарсан шиг зовлонт байдал руу эргэн буцсаар байх болно. Тийм ч учраас бид бусдын эрх чєлєєг боогдуулсан хувь хvмvvс, байгууллагууд, тєрийг тэвчих учиргvй.

Эмх замбараагvй хєдєлгєєн эмх цэгцтэй vр дvн рvv хєтєлдєг. Энэ бол амьд ба амьгvй байгаль, хvний нийгмийн жам ёсны хууль. Энэхvv хууль зєрчигдєєгvй цагт байгаль ба нийгэм энх тунх байж, цэцэглэн хєгжих жамтай. Харин энэхvv зvй тогтол зєрчигдєхгvй байхын тулд байгаль ба нийгэм дэх эмх замбараагvй хєдєлгєєнийг хэн нэгэн зохиомлоор хязгаарлахгvй байх ёстой.

Эмх замбараагvй хєдєлгєєнийг хязгаарлахыг оролдогч байгаль ба нийгмийн эмх цэгцийг эвдэж, гай зовлонг л авч ирнэ. Харин байгаль ба нийгэм єєрєє жам ёсны тогтолцоо руугаа ямагт тэмvvлж байдаг. Энэ тэмvvлэл нь их мєрний хvчтэй урсгал мэт. Тэрхvv урсгалыг эргvvлье хэмээн зориглосон єчvvхэн шоргоолж яаж ч бухимдаж уцаарлаад, ямар ч єчvvхэн далан байгууламж байгуулаад энэхvv урсгалыг эргvvлж чадахгvй гэдгээ нэгэн цагт олж харна. Тэгээд эцсийн эцэст тэрээр ертєнцийн оршихуйн хуулийг Тогтоогч нь биш, харин тэрхvv хуулийн дагуу амьдрагч гэдгээ ойлгох л болно.

Жаргалсайханы Золжаргал, 2007 он

Leave a Reply