Царцаа, шоргоолж хоёр

thomas-sowell-1

 

Роки болон Оддын дайн кинонуудын үргэлжлэл хийгдсэн шиг хуучны сонгодог үлгэрүүдэд ч үргэлжлэл байх ёстой хэмээн бодсоны үндсэн дээр нэгэн алдартай үлгэрийн үйл явдлыгцааш үргэлжлүүлэхээр шийдэв.

Эрт урьд цагт царцаа, шоргоолж хоёр хаяа залган амьдран суудаг байжээ. Шоргоолж бүтэн зуны турш халуун наранд шарагдан байж ирж буй өвөлдөө  бэлтгэн хүнсээ нөөцлөжбайх ахуйд царцаа зугаа цэнгэл хөөн тоглож наадна.

Хахир өвөл айлчлахад царцааны ходоод хонхолзов. Хүйтэн бороо шаагисан жихүүн нэгэн өдөр тэрээр шоргоолжноос хоол гуйлаа.

-“Чи чинь галзуурчихаа юу? Нуруугаа бөхийлгөн байж бүхийл зуны турш ажиллаж байхад амьдралын сайн сайхныг хажуугаараа хий дэмий өнгөрүүлж байна хэмээн намайг шоолж, дооглосон нь чи биз дээ?” хэмээн шоргоолж хариулахад “Би үнэхээр тэгсэн гэж үү?” хэмээн царцаа сөргөж асуув. “Тиймээ, Чи намайг орчин үеийн жинхэнэ өөрийгөө танин мэдэх философийн утга учрыг ойлгодоггүй хуучинсаг амьтдын нэг гэж цоллосон” хэмээн шоргоолж хэлэхэд “Уучлаарай” гэхээс өөр хэлэх үг царцаанд олдсонгүй. “Чамайг ийм эмзэг гэж бодсонгүй. Гэхдээ чи энэ хүнд хэцүү цаг үед өмнөх алдааг минь уучилж өршөөх юм байгаа биз дээ?” гэж асуухад “Би чамд юм санаагүй. Гэхдээ болсон явдлыг мартаагүй” гэж өнөөх нь хариулав.

Иймэрхүү яриа ид өрнөөд байж байтал Лэфти(Зүүний) нэрт өөр нэгэн шоргоолж ирж өнөөх хоёртой мэнд мэдэлцэв. “Лэфти, энэ царцаа надаас юу гуйсан гэж бодож байна? Тэр миний зунжингаа шатам халуунд зовж цуглуулсан хүнсийг өөртэйгөө хуваалцаач гэсэн гээд бод доо.” хэмээн гол дүрийн баатар Жорж хэлэхэд “Би чамайг энэ мэт хэнийг бол бусдаар гуйлгахгүй хийчихнэ гэж бодож байсан юмсан” гэх үгээр Лэфти хариу барив.

– Юу гэнэ ээ?

– Бидэнд хэрэв боломж бололцоо байвал бусдад өгөөмөр хандаж, тэгш байдлыг эрхэмлэх хэрэгтэй.

– Олж цуглуулсан хүнсээ энэ өндөрлөг рүү зөөхөөр үл барам шоргоолж идэштнүүдээс зугтаж, нуугдах гэж ихэд зовж ядарсан байтал яагаад энэ залхуу гуйлгачин өөрөө хүнсээ бэлдэж, цуглуулж болохгүй гэж?

– Одоо хэн ч гуйлгачин гэдэг үгийг хэрэглэхээ больсон. Үүний оронд орон гэргүй гэж хэлбэл зохино.

– Гуйлгачин л юм чинь. Борооноос сэргийлж дээвэр барихаас халширч, биеийн амрыг эрсэнийхээ үр дүнд хүйтэн бороонд нороод зогсож байгаа нөхрийг гуйлгачин гэхээс өөр юу гэх юм?

Жоржийг чингэж хэлэхтэй зэрэгцэн “Бороо орохыг мэдсэнгүй. Цаг агаар налгар дулаан байх болно гэж тувтан мэдээллэж байсан” гэж бувтнасан царцаа уйлж гарлаа. “Тэр чинь цаг агаарын мэдээ, Ноа” хэмээн Жорж уурлахад Лэфти шаналсан царай гарган “Би чамайг ийм цэвдэг гэж бодсонгүй. Дэндүү хувиа хичээсэн, дэндүү шуналтай юм.” гэж Лэфти түүнийг буруутгав.

– Лэфти, чи чинь солиорчихоогүй биз?

– Үгүй шүү. Харин ч эсрэгээрээ. Би боловсролтой болсон. Өнгөрсөн зун би оюутнуудын үлдээсэн жигнэмэгийн үйрмэг дагаж явсаар нэгэн Ivy  их сургуульд очсон юм.

– Тэгэхээр чи коллежид сурчээ. Том том зүйл ярисан шал тэнэг амьтан болоод ирсэнд чинь гайхах зүйлгүй л юм байна.

– Ямартай ч би профессор Мөркигийн “Нийгийн шударга ёс”-ны талаарх хичээлд суусан. Тэрээр байгалийн нөөц баялаг тэгш бус хуваарилагддаг гэж бидэнд зааж сургасан.

– Байгалийн нөөц баялаг яасан гэнэ вэ? Байгаль ертөнц миний энэ бэлдсэн хүнсийг надад зүгээр л сууж байхад минь бэлдэж өгөөгүй. Би өөрөө ажиллаж хөдөлмөрлөж байж өмнөө байгаа бүхнийг бүтээн бий болгосон.

– Чи юмсыг дэндүү өнгөц харж байнадаа.

– Үгүй тэгвэл чи тийм л өглөгч юм бол яагаад энэ царцааг хооллож болохгүй гэж?

– Би түүнийг хооллоно оо.

Ингэж хэлснийхээ дараа Лэфти царцаад хандан “Намайг дагаад яв. Чамайг хооллож ундлаад зогсохгүй дулаахан унтаж амрах нөхцлийг чинь бүрдүүлсэнтөрийн санхүүжилттэй орогнох байр луу аваачих болно” гэжээ.

Чи тэгэхээр төрд ажиллаж байгаа байх нь ээ? хэмээн Жорж Лэфтигээс асуув.

– Би энэ дэлхийг бага ч атугай өөрчлөхийг хүссэн учир төрийн албанд ажиллахаар шийдсэн юм.

– Чи ч үнэхээр коллежид суржээ. Чи үнэхээр л энэ царцааны найз юм бол энэ нөхөртөө зун ажил хийж ирэх өвөлдөө бэлтгэж байхыг сургаач!

– Бидэнд түүний амьдралын хэв маягийг өөрчилж, түүнийг өөрсдтэйгээ ижил болгох эрх байхгүй. Энэ бол соёлын империализм.

Жорж хэлэх ч үггүй болон балмагдав. Лэфти энэ маргаанд ялаад зогсохгүй, цаашлаад царцаануудад зориулсан асрамжийн газрынхаа хөтөлбөрийг бүр илүү өргөжүүлжээ. Тэнд болсон яриа цааш түгэн тархахад царцаанууд алс холын замыг туулсаар тухайн газар цугларав. Эцэс сүүлд нь зарим нэгэн залуу шоргоолжнууд царцаануудын амьдралын хэв маягийг даган дуурайж эхлэв. Өмнөх үеийнхэн нь жамаараа үрэгдэж хорогдох ахуйд бүрч олон шоргоолж царцаануудтай нийлэн шавиагаа ханатал дэвхцэжнаадах болжээ. Ингээд уг үйл явдал цаашид даамжирсаар шоргоолж болон царцаа бүхэн зун цагт зугаацаж цэнгэн, эрх чөлөөгөө мэдрэн, аз жаргалдаа ташуурах болсон байна.

Тэгээд өвөл иржээ.

Томас Совэлл

Орчуулсан: Х.Билгүүнбаяр

Leave a Reply