Засгийн газрын үйл ажиллагааны хязгаар

d67d8ab4f4c10bf22aa353e27879133c

 

Либералуудын хувьд төрийн чиг үүрэг нь зөвхөн амьдрал, эрүүл мэнд, эрх чөлөө болон өмч хөрөнгийг гадны хүчирхийллээс хамгаалан баталгаажуулах явдал юм. Үүнээс цааш ахисан бүхэн сайн зүйл биш. Засгийн газар өөрийн чиг үүргээ биелүүлэхийн оронд өөр бусад зүйлсэд оролцох нь үнэндээ хувь хүний амьдрал, эрүүл мэнд, эрх чөлөө, өмч хөрөнгө гэх мэт зүйлсийн баталгаатай байдалд халдаж буй явдал бөгөөд мэдээж чингэх нь өөдтэй үйл хэрэг биш.

Жейкоб Буркхардын хэлсэн ёсоор эрх мэдэл нь хэн хэрэгжүүлэхээс үл хамааран өөрөө муу ёрын мөн чанартай аж. Мөн эрх мэдэл нь хэрэгжүүлж буй хүнээ ялзран доройтоходхүргэж, улмаар эрх мэдлээ бусармаг зорилгоор урвуулан ашиглахад хөтөлдөг байна. Хэмжээгүй эрхт эзэн хаад, сурвалжтангуудаар үл барам ардчилсан ёсны олгосон засаглалын дээд эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхтэй болсон олон түмэн ч гэсэн дарангуйлагчид болж хувирах нь тун амархан.

НэгдсэнУлсад согтууруулах ундаа үйлдвэрлэж, худалдан борлуулах нь хориотой. Бусад улс орнууд арай ч иймдээ тулаагүй ч гэсэн намуу цэцэг, кокайн болон эдгээртэй төстэй мансууруулах бодисуудад тодорхой зарим нэг хязгаарлалтуудыг тогтоосон байдаг. Засгийн газрын хүлээх ёстой үүрэг хариуцлагуудын нэг бол хувь хүнийг өөрөөс нь хамгаалах явдал гэх төсөөлөл бүх нийтийн бодол санааг эзэмджээ. Тэр ч бүү хэл дийлэнх зүйл дээрзасгийн газрын үйл ажиллагааны цар хүрээг хязгаарлахыг хүсэгчид ч гэсэн дээрх тохиолдолд хувь хүний эрх чөлөө тодорхой хэмжээнд хязгаарлагдах нь зүй ёсны хэрэг гэж хүлээн зөвшөөрдөг.Түүнчлэндээрх хоригуудыгзөвхөн харанхуйбүдүүлгүүд л эсэргүүцдэг гэх бодол тэдний толгойд суусан байдаг. Үнэндээ, эрх мэдэлтнүүдийн зүгээс хувь хүний амьдралд халдсаниймэрхүү төрлийноролцоонуудыг хүлээн зөвшөөрч буйнь энэ мэтхорио цээрүүд цааш газар авах үндэссуурь болжлиберализмын эсрэг сөрөн зогсож байна. Энэ ньбүрэн дүүрэн эрх чөлөө нь хор хөнөөлтэй учир засгийн газар хүний сайн сайхны хамгаалагч болохынхоо хувьд хувь хүний эрх чөлөөг тодорхой хэмжээгээр хязгаарлах ёстой гэсэн дүгнэлтэнд хүргэдэг болно. Тэд засгийн газар хувь хүний эрх чөлөөг тодорхой хэмжээнд хязгаарлах ёстой эсэх тухайбиш харин энэ бүхэн цааш ямар хэмжээнд үргэлжлэх вэ гэдэг дээр л асуулт тавьцгаадаг.

Дээр дурдсан мансууруулах бодисууд хор хөнөөлтэй гэдгийг батлахын тулд олон юм ярих шаардлагагүй. Багахан хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэх нь хортой юу эсхүл зөвхөн архи дарсыг нэвширтлээ хэтрүүлэн хэрэглэх нь хортой юу гэх мэтийн асуултууд нь эндярилцах гол асуудал биш. Архи, кокайн, морфин мэтэд донтох нь амьдрал, эрүүл мэнд, ажиллаж хөдөлмөрлөх чадвар, баяр хөөртэй байдлын заналт дайсан гэдэг нь маргахын аргагүй бодит билээ. Иймээс утилитарчууд эдгээрийг сул дорой байдал гэж үзнэ. Засгийн газархудалдааны хоригболоод энэ мэтийн төрийн оролцоонуудыгбий болгох замаардээрх сул дорой байдлуудыг үгүй хийх чадамжтай гэж бодох нь алдаа. Дээрх хязгаарлалтууд архи, мансууруулах бодисноос огт дутахгүй аюул дагуулахпандорагийн хайрцгийг нээхгүй гэхийнбаталгаа үгүй. Дээрх хорт бодисуудад автах, бүр цаашлаад донтох нь сайнаар төгсөхгүй гэдгийг мэдэххэнд  ч гэсэн архи дарсыг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзах, бүрогт хэрэглэхгүй ч амьдрах боломж бий. Асуудал зөвхөн архи дарс, кокайн, морфин мэтийн ухаант хүн бүрийн хүлээн зөвшөөрдөг муу ёрын зүйлсээр үл хязгаарлагдана. Зарчмын хувьд иргэдийн олонх нь өөрсдийн амьдралын хэв маягаа цөөнхдөө тулган хүлээлгээд эхэлбэл үүний үр дагавар нь зөвхөн архи дарс, морфин, кокайн болон эдгээртэй төстэй хорт бодисуудад автахыг хориглосон төдийхнөөр хязгаарлагдах боломжгүй. Яагаад дээрх хорт бодисуудад хүчин төгөлдөр үйлчилж буй хоригууд никотин, кафейн мэтэд хамааралгүй гэж? Яагаад төр засаг хоол хүнсний төрлүүдийг ангилж чухам аль нь ач тустай учраас идэж болох мөн аль нь хор хөнөөлтэй учир зайлсхийх ёстойг тогтоож болохгүй гэж? Үүнтэй мөн адил,спортын хувьд ч гэсэн зарим хүмүүс өөрсдийн чадал тэнхээндээахадсан төрлүүдийг сонирхох ньчбий. Яагаад үүнд ч гэсэн төр оролцож болохгүй гэж? Тун цөөхөн хүн л бэлгийн амьдралынхаа явцад эрүүл мэндээ хэрхэн хайрлаж хамгаалахыг л мэддэг бөгөөд ялангуяа нас ахиж буй хүмүүс иймэрхүү төрлийн таашаалд хэт автахаа хязгаарлаж,аль болох давтамжаа багасгах шаардлагатай гэдгээ сайтар ойлгодоггүй. Төр үүнд оролцох ёсгүй гэж үү? Дээрх бүх зугаа цэнгэлээс гадна хамгийн их хор хөнөөлтэй зүйл бол базаахгүй муу номуудыг унших явдал гэж их олон хүн хэлж ярьцгаадаг. Хэвлэлийн байгууллагууд иймэрхүү таашаал, цэнгэлийг өөгшүүлснээрээ хүний зүрх сэтгэлийгбуртаглаж байгаа хэрэг биш үү? Садар самуун агуулгатай зураг болон ичгүүр сонжуургүйжүжиг мэтийн товчоор хэлэхэд ёс суртахууныг доройтуулагч бүхнийгхориглох ёсгүй гэж үү? Улс үндэстэн, хүн зонд хортой социологийн худал сургаалиуд дэлгэрэхийг хорьж хаажболохгүй юу? Иргэний дайн болонбусад улс орнуудын эсрэг дайн дэгдээхийг уриалахыгзөвшөөрөхёстой юу? Жигшүүрт шог зохиол болон доромжлол, шүүмжлэл бүхнийг хүлцэн тэвчиж сүм хийд болон бурханыг үгүйсгэх явдлыг даамжруулсаар байх уу?

Хэрэв бид төр хувь хүний амьдралын хэв маягт ямар ч байдлаар оролцох ёсгүй гэх зарчмаас ухрах аваас хувь хүний амьдрал нь өчүүхэн жижиг хүрээнд хүртлээ журамлагдан зохицуулагдах болно гэдгийг харж болно. Хувь хүний өөрийн амьдралаа шийдэх эрх чөлөө гэж үгүй болно. Тэрээр нийгмийн боол болж хувирах бөгөөд олонхийн дарангуйлалд үг дуугүй захирагдахаас өөр гарцгүй болно. Эрх мэдлийг өөдгүй муу хүмүүс гажуудуулахаас хамгаалах арга замуудыг олох зайлшгүй шаардлага бий. Энэ мэт эрх мэдэл нь сайн сайхан сэдэл бүхий хүмүүсийн гарт байлаа ч гэсэн дэлхий ертөнцийг оршуулгын газар болгоод хувиргачихгүй хэмжээнд очтолоо хязгаарлагдах ёстой. Хүн төрөлхтний бүхий л хөгжил дэвшил нь ямагт олонхийн үзэл санаа, ёс заншлаас зөрж хазайсан цөөнхийн зүгээс дэвшүүлсэн санаачлагууд эцэстээ бусдад хүлээн зөвшөөрөгдөж, шинэчлэл өөрчлөлт хийхэд хүргэсний үр дүнд явагдсан байдаг. Олонхид цөөнхийг хэрхэн бодож сэтгэх, юуг унших гэх мэтийг шийдэх эрхийг олгох аваас хөгжил дэвшлийг нэг мөр зогсоож, үгүй хийхэд хүрнэ.

Мансууруулах бодисонд донтохтой тэмцэх болон базаахгүймуу ном зохиол уншихаас хүмүүсийг сэргийлэх явдлууд нь тус бүр ялгаатай өөр зүйлс гэжхэн чмэтгэж чадахгүй. Тэдгээрийн хоорондын цор ганц ялгаа гэвэл эхнийхийг нь хориглохыг дэмждэг хүмүүс удаахийг нь хориглохыг дэмждэггүй явдал юм. Нэгдсэн Улсад, Методист болон Фундаменталистууд (шашны урсгалууд Орч.) согтууруулах ундаа үйлдвэрлэж, худалдаалахыг хориглосон хууль батлагдсаны дараахан Хувьслын онолыг үгүй хийхээр тэмцэж эхэлцгээсэн байдаг. Тэд аль хэзээний тодорхой амжилтыг олж хэд хэдэн муж улсуудад Дарвинизмыг заан сургахыг болиулж чадсан байна. Зөвлөлт Оросод бүхий л төрлийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг үгүй хийсэн. Ном хэвлэгдэх зөвшөөрлөө авах эсэх нь огтын боловсролгүй, харанхуйхэд хэдэн фанатикийн хувийн үзэмжээс хамаарах бөгөөд тэдгээр хүмүүс төрийн эрх хүчээр далайлган уг асуудлуудыг шийдвэрлэх байр сууринд өөрсдийгөө томилжээ.

Бидний цаг үеийнхэн ямар нэг юм өөрсдөд нь таалагдахгүй тохиолдол бүрт авторитари хорио цээрийг хүсэмжилж буй ньмөнтухайн хориг нь тэдэнд хүлээн зөвшөөрөгдөж, үүнийг хүлцэн дагахад бэлэн байгаа нь тэдний дунд боолын сэтгэлгээ ямар хүчтэй нэвчсэнийг харуулдаг. Албат хүн иргэн болж төлөвшитлөө олон жилийн турш өөрийгөө боловсруулах шаардлагатай тулгардаг. Эрх чөлөөт хүний хувьд түүний хөршийн амьдралын хэв маяг нь түүний зөв гэж үзсэнээс зөрж байгаа тохиолдолд үүнийг хүлцэн тэвчиж өнгөрүүлэх чадвартай байх ёстой. Тэрээр ямар нэг юм өөрийнх нь санаанд нийцэхгүй л бол цагдаа дууддаг муу зуршлаасаа ангижрах ёстой билээ.

 

Людвиг фон Мизесийн “Либерализм”номоос хэсэгчлэн орчуулав.

 

Орчуулсан: Н.Хасар

Leave a Reply