Bastiat

Францын эдийн засагч, хууль тогтоогч бөгөөд чөлөөт зах зээлийн төлөө тууштай тэмцэгч тэрээр 1801 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Францад төрж, 1850 онд Ром хотноо нас баржээ.

Бастиагийн зохиол бүтээлийн гол сэдэв нь Австрийн сургуулийн онцолдог чөлөөт зах зээл болж байсан нь түүнд Адам Смит, мөн Жан-Батист Сэй, Ричард Кантиллон болон Анн-Робэр-Жак Тюрго тэргүүтэй Францын эдийн засагчдын нөлөө байсныг илтгэдэг. Бастиагийн бүтээлүүд нь Сэй, Кантиллон, Тюрго, дэ Трэси нарын Австрийн сургуулиас өмнөх үеийн эдийн засагчдыг Австрийн уламжлалыг үндэслэгч Карл Мэнгэр болон түүний шавь нартай холбох оюун санааны гүүр болсон ажээ.

Тэрээр “зөнд нь орхи” зарчмыг хамгаалагч, аж үйлдвэрийн хувьсгалыг дэмжигч байсан. Чөлөөт зах зээлийн тухай сэдвээр дагнан бичигч сэтгүүлч Бастиа материаллаг бараа бүтээгдэхүүнд үйлчлэх эдийн засгийн хууль мөн адил материаллаг бус үйлчилгээнд ч үйлчилнэ хэмээн мэтгэж байжээ. Эдийн засгийн олон ёгт нийтлэл туурвисны дотор “хагархай цонхны төөрөгдөл”-ийг нь хожим Хэнри Хаазлит бүтээлдээ дурдан, нийтэд түгээсэн байдаг.

 

Гол бүтээлүүд:

  • Хууль
  • Ил харагдах, үл харагдах хоёр
  • Лаа үйлдвэрлэгчдийн гомдол

Name:

Клауд-Фрэдэрик Бастиа