Henry_hazlitt

Сэтгүүлч, утга зохиолын шүүмжлэгч, эдийн засагч, философич бөгөөд энэ зууны хамгийн суут ухаантнуудын нэг Хэнри Хаазлит Волл Стрийт Жорнал-д эдийн засаг, бизнесийн сурвалжлагчаар ажлын гараагаа эхэлж, Сан Хэралд, Таймс зэрэг томоохон сонины эдийн засгийн редакцид ажиллаж байв.

Тэрээр 1894 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр АНУ-ын Филадельфид төрсөн. Нью Иорк хотын коллежид суралцаж байгаад Дэлхийн I дайны үед АНУ-ын Агаарын хүчинд алба хаажээ. Хаазлит эдийн засгийн ухаанаар олон ном, зохиол бичсэний дотор Доллар дэлхийг аврах уу?, Аугаа санаа зэрэг бүтээлүүд багтдаг. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрээр Эдийн засгийг нэгэн хичээлд бүтээлээ хүн төрөлхтөнд өгч буй хамгийн шилдэг хандив гэдэгт итгэн туурвисан агаад тус бүтээл нь эдүгээ гарч буй алдаа эндэгдлийн үнэн төрхийг бүрэн илчлэн харуулсан байдаг. Гэхдээ тэрээр энэхүү алдаа эндэгдлийг засгийн газар одоо хүртэл давтан гаргасаар байх болно гэдгийг таамаглахгүй ч үгүйгээр 1993 онд 98 насандаа таалал төгссөн билээ.

Гол бүтээлүүд:

  • Эдийн засгийг нэгэн хичээлд
  • Доллар дэлхийг аврах уу?

Name:

Хэнри Хаазлит