hunter-lewis

Олон улсын хөрөнгө оруулалтын “Кэмбриж Ассошэйтс” компанийг хамтран үүсгэн байгуулагч Хантэр Лэвис эдийн засгийн найман бүтээл туурвиснаас Баячууд байх хэрэгтэй юу? (Маш сэтгэл хөдөлгөсөн, гайхалтай бүтээл – Нью Иорк Таймс) болон Кэйнс юун дээр алдав? уншигчдын зүгээс өндөр үнэлэлт авсан юм. Тэрээр мөн Нью Иорк Таймс, Таймс оф Лондон, Вашингтон Пост, Атлантик Мантли сэтгүүл, мөн Forbes.com тэргүүтэй хэд хэдэн вэбсайтад нийтлэл бичдэг. Лэвис байгаль орчин, заах арга зүй, судалгааны болон соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 15 ашгийн бус байгууллага, түүнчлэн Дэлхийн банкны удирдах зөвлөл болон салбар хооронд гишүүний алба хашдаг.

 

Гол бүтээлүүд:

  • Баячууд байх хэрэгтэй юу?
  • Кэйнс юун дээр алдав?
  • Үнэ чөлөөл

Name:

Хантэр Лэвис