MurrayBW

Эдийн засаг, түүх, улстөрийн философи болон эрхзүйн онолд ихээхэн хувь нэмэр оруулсан ХХ зууны нэртэй сэтгэгч Мөррэй Н.Ротбард нь Австрийн эдийн засгийн сургуулийн гол төлөөлөгчдийн нэг юм.

Мөррэй Ньютон Ротбард нь 1926 оны 3 дугаар сарын 2-ны өдөр АНУ-ын Нью Иорк хотод Дэвид болон Рэй Ротбард нарын хүү болон мэндэлсэн. Тэрээр Колумбын Их сургуулийг математикч, эдийн засагч мэргэжлээр төгссөн.

Людвиг фон Мизесийн Хүний үйл ажиллагаа бүтээл түүнд онцгой нөлөө үзүүлж, улмаар Ротбард Нью Иоркийн Их сургууль дээрх Мизесийн семинарт сууж эхэлсэн бөгөөд хамгийн идэвхтэй шавь нарынх нь нэг болжээ.

Тэрээр Виллиам Волкэрийн сантай хамтран Хүний үйл ажиллагаа бүтээлийн залуучуудад зориулсан дэлгэрэнгүй тайлбаруудыг гаргаж байв. Австрийн сургуулийн байр суурийг батжуулж, АНУ-д сонгодог либерал сургаал дэлгэрэхэд оруулсан Ротбардын хувь нэмэр цаглашгүй юм. Жам ёсны эрхийн онолыг Австрийн сургуулийн онолтой нэгтгэсэн түүний философийн бүтээл Эрх чөлөөн дэх ёс зүйн асуудал-д тусгалаа олжээ. Тэрээр амьдралынхаа туршид анархизм, түүх, эдийн засаг болон бусад салбарыг хамарсан 20 гаруй ном туурвижээ.

 

Гол бүтээлүүд:

  • Төрийн анатоми
  • Хүн, эдийн засаг ба төр
  • Чөлөөт зах зээл (эсээ)

Name:

Мөррэй Ротбард