Robert_P._Murphy_Head_Shot_1

1976 онд төрсөн, Америкийн эдийн засагч, зөвлөх бөгөөд зохиолч. Тэрээр уур амьсгалын өөрчлөлтөөр мэргэшсэн Эрчим хүчний судалгааны хүрлээнгийн эдийн засагч, Индэпэндэнт Инститүтийн судлаач, Пасифик судалгааны хүрээлэнд бизнес, эдийн засгийн ахлах судлаач, түүнчлэн Мизес Инститүтийн Хамтран ажиллагч судлаач бөгөөд Техасын Технологийн Их сургуулийн Чөлөөт зах зээлийн хүрээлэнгийн Судалгааны туслах багшаар тус тус ажилладаг. Эдийн засгийн чиглэлээр дагнан бүтээл туурвихын зэрэгцээ тэрээр Мизес Инститүтийн вэбсайт дээр анархо-капитализмын талаар онлайн видео сургалт явуулдаг.

Мөрфэй 1998 онд Хиллсдэйл Коллежид эдийн засгийн бакалавр, 2003 онд Нью Иоркийн их сургуульд эдийн засгийн докторын зэрэг тус тус хамгаалсан. Эдүгээ тэрээр эдийн засгийн дүн шинжилгээгээр мэргэшсэн Consulting By RPM байгууллагын ерөнхийлөгчийн албыг хашиж байна.

Мөрфэй Вашингтон Таймс, Форбэс, Барронс Магазин-д нийтлэл бичиж байснаас гадна Америкийн эдийн засаг, социологийн сэтгүүл, Австрийн эдийн засгийн тойм, Австрийн эдийн засгийн улирал тутмын сэтгүүл, Хувийн хэвшлийн сэтгүүл, Фриймэн, Американ Консерватив зэрэг сэтгүүл, хэвлэлд түүний бүтээлүүд нийтлэгдэж байсан.

Гол бүтээлүүд:

  • Хаосын онол
  • Залуу эдийн засагчдад зориулсан хичээл

Name:

Робэрт Патрик Мөрфэй